Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор цаасан дээр үлдэх үү
Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах үндсэн зорилго бүхий төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийг 2012 оны есдүгээр сард байгуулсан.

Харин өнгөрсөн онд Засгийн газрын тогтоолоор тус компанийн бүтэц, хэлбэрийг өөрчлөн, төрийн өмчийн оролцоотой хаалттай хувьцаат компани болгосон.

Засгийн газрын ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөр, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны ойрын төлөвлөгөөнд “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг хариуцан зохион байгуулахаар болсон. Энэ ажлын хүрээнд өнгөрсөн хавар төрийн өмчит “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” ХХК-ийн 34-өөс доошгүй хувийг төр, үлдсэн хувийг хувийн хэвшил эзэмшихээр холбогдох хууль тогтоомжийн дагуу өөрчлөн зохион байгуулахыг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлээд буй. Ингээд “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” ХХК-ийг байгуулах ажлыг Үйлдвэр хөдөө  аж ахуйн сайдад даалгасан юм.  

Харин өнгөрсөн сард Х.Баттулга  ҮХАА-н сайдынхаа албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Түүнийг чөлөөлөгдөх үеэр сөрөг хүчний зүгээс “Х.Баттулга сайдыг огцруулж болохгүй, ажлаас нь чөлөөлж бүр болохгүй. Улстөрийн амлалт хариуцлага гэж байдаг бол энэ хүнээр ажлыг нь хийлгэх ёстой. Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор төсөл гэж цаас л байна.  Хэдэн жилийн өмнө ийм л байсан өнөөх л хэвээрээ. Үнэхээр Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг байгуулж кокс үйлдвэрлэж гангийн үйлдвэрийг хөгжүүлэх ёстой. Гэтэл энэ бүхэн өнөөдрийн байдлаар цааснаас цааш яваагүй юм байна. 2008 оноос эхлэн төслийн ажлаа эхлүүлсэн Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор нь үнэндээ нандигнан хадгалсан бэлэг шиг боодолтой хэвээр байсаар олон оныг үдэж байна.  

Гэтэл энэ асуудлыг хариуцан ажиллах дараагийн сайдыг томилох асуудлаар хэлэлцэх болохоор гишүүдийн ирц хүрэхгүй гэх шалтгаанаар хурлууд хойшилсоор байна. Ийнхүү УИХ нэг сайд томилох дуншиж байхтай зэрэгцэн Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын асуудал ч замхарч эхлэв бололтой.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2014-06-05 22:26:38
    Ardchilsan namiig hiine gej songson odoo budaa ard tumnii itgleer toglloo dahij bitgii ireerei
    103.26.193.20
    Мэдэгдсэн Хариулах
  • zolo 2014-06-05 15:22:50
    orchin ueiin ulger negeer nemegdej bna da .1 Nogoon herem.2Chuluut bus .geh met ulgeruud oloon baihad chiny...
    119.131.89.245
    Мэдэгдсэн Хариулах