-Энэ удаагийн зөвлөгөөнөөр хэлэлцсэн гол асуудал нь юу байв?
-Сонгуулийн өмнөх жил болж буй энэ зөвлөгөөнөөр намын баримтлах бодлого, сонгуульд хэрхэн өрсөлдөх, ямар ажил хийх тухайгаа ярилцаж хэлэлцлээ.
-Эдийн засгийн хямралтай энэ vед Дундговь аймагт ард иргэдийн аж байдал ямар байна?
-Улс орон даяар нийт ард иргэдийн амьдрал муудсан. Энэ нөхцөл байдал манай аймагт мөн адил байгаа. Гэхдээ золоор өнгөрсөн онуудад Дундговь аймагт өвөлжилт их сайн байсан учир мал аж ахуй харьцангуй сайн, төл мал ихтэй, сvv цагаа ихтэй жилvvд болж өнгөрсөн. Энэ нь төр засгийн бодлогоос хамааралтай зvйл биш. Харин төр засгийн бодлогоос хамааралтай зvйлvvд нь уруудсан.
-2012 оны сонгуулийн будлиантай асуудлын талаар тодруулахгvй юу?
-Миний бодлоор 2012 оны УИХ-ын сонгуулийн хувьд улс орон даяар будилсан гэж боддог. Орон нутгийн сонгуулийн хувьд манай нам орон нутагт олонхийг бvрдvvлсэн боловч улс төрийн тогтворгvй байдлаас шалтгаалаад асуудлууд vvссэн. Өнгөрсөн 2013, 2014 онд Иргэдийн хурлаас хуурамч тогтоол гаргаад, тэрийг vндэслэж тухайн vеийн Ерөнхий сайд захирамж гаргаад, аймгийг засаглалын хувьд чадваргvй болгосон асуудал байгаа. Өнөөдөр энэ асуудал шvvхийн байгууллагаар явж байгаа. Анхан шатны байгууллагын дvгнэлт нь гарчихсан. Энэ бичиг баримт хуурамч юм байна, энийг хуралдуулсан хурал нь ирц бvрэн бус учраас хvчингvй байсан гэдгийг тогтоочихсон. Энэ маргаан vргэлжилж байгаа. Бид нар энэ маргаанд ялна гэдэгтээ итгэлтэй байгаа. Харин Дундговь аймгийн нийт засаг захиргааны хувьд бол төрийн албан хаагчдын чадвар муудсан гэж бодож байгаа. Яагаад гэхээр удирдлагын хувьд бvгд vvрэг гvйцэтгэгчид болж хувирсан. Vvрэг гvйцэтгэгчийг тодорхой хугацаар тавьдаг дагаагаар нь шалгуурыг нь тавьж байж төрийн албан хаагч болгох ёстой. Энэ ажил хийгдэхгvйгээр жил гаран хугацаа өнгөрч байна. Vvрэг гvйцэтгэж байгаа хvн чинь тvр зуурын хvн шvv дээ. Ийм хvмvvс хоноцын сэтгэлгээгээр ажилд хандаж, цаг аргацаасан болоод л цалин аваад явж байна.
-МАН-ын УЗ-ийн гишvvний хувьд өнгөрсөн сонгуулиар ялагдсан ялагдлаа давтахгvй байхын тулд энэ сонгуулиар яавал зохино гэж бодож байна вэ?
-2012 оны сонгуульд улстөрийн болон бусад хvчин зvйлс нөлөөлсөн. Өнөөдрийн энэ зөвлөгөөнөөр vvнийгээ яаж засаж залруулах талаар хэлэлцэж байна. Өнөөдөр ард иргэд Ардчилсан намын уриа дуудлага шиг хийсвэр зvйл дээр тогтож сонголтоо хийхгvй гэдэг нь ойлгомжтой болсон. Нэгдvгээрт бодит зvйлийг ярих ёстой. Хоёрдугаарт “Ардын нам засаглаж чаддаг, Ардчилсан нам жагсаж чаддаг” гэдэг vг шиг Ардын намд засгийн эрхийг барьж чадах боловсон хvч, бодлого, зарчимтай байдал Ардын намд байгаа юм байна гэдэг нь ойлгогдсон. Гуравдугаарт намын дотоодын зөрчил гэж яригдаад байгаа намын хуваагдал, нэрийн тухай асуудлыг залруулах тал дээр одоогийн байгаа удирдлага зөв зvйтэй алхам хийх ёстой. Магадгvй энэ гурван асуудлыг барьж зохицуулж чадвал 2016 оны сонгууль МАН-ын хувьд нээлттэй байна гэж бодож байна. Ер нь МАН сонгогчиддоо юу хийж чадах вэ, цаашдаа Монгол улсын хөгжлийг аль чигт залж чадах вэ гэдгээ ухуулж сурталчилах ёстой. Зөвхөн Дундговь аймгийн хувьд биш нийт том утгаараа 2016 оны сонгууль Монгол улсын хувьд сонгууль орших уу, эс орших уу гэдэг сонголт байх болно.
Өглөөний сонин
Е.Сүндэръяа