Д.Оюунхорол: Улстөрд эрх ашгаа эрэмбэлж чадахгүй бол, ерөөсөө улстөр хийх хэрэггүй
БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол “25 дугаар суваг” телевизийн “Ам нээвэл” зочины ярилцлагад оролцож дараах асуултад хариулжээ. Уншигчдынхаа хүсэлтээр тэрхүү ярилцлагыг хүргэж байна.
 
-Бид таньтай ярилцах гэж нэлээд хэдэн удаа хандсан боловч та байнга завгүй байлаа. Харин урьд шөнө түймэрээс ирээд нойр муутай хоносон ч одоо ингээд ажил дээрээ хэзээнийхээрээ л гоё цэмцийгээд сууж байна. Танд ер нь чөлөөт цаг гардаг уу?
 
-За ер нь бол тун завгүй юмаа. БОНХАЖЯ гэдэг бол үндсэн чиг үүргийн яам, ер нь ачаалал маш ихтэй байдаг юм байна. Оролцдоггүй асуудал, хүрээ гэж байхгүй юм. Ерөнхийдөө бүх л асуудалд оролцдог. Нөгөө талаас хийж байгаа ажилдаа эзэн байя гэж боддог сэтгэл минь бас зулгаагаад байдаг учраас ерөнхийдөө өөрөө, өөртөө хэтэрхий илүү их ачаалал өгөөд байх шиг байна.
 
-Гарсан түймэр болгон дээр биеэрээ очно гэвэл таны бие хүрэлцэхгүй байх. Та сая түймэрт хаашаа яваад ирэв?
 
-Өчигдөр бид нар Төв аймгийн  Мөнгөнморьт суманд гарсан гал дээр очиж ажиллаад шөнө ирсэн. Энэ гал нэлээн ноцтой байгаа нь нэгдүгээрт ойд гарсан, хоёрдугаарт аянганаас болж гарсан гал, нөгөө талаас нь битүү ой дотор асч байгаа гал доогуураа, хөвдөн доогуураа мод руугаа ороод явах магадлал маш өндөртэй, хүний гараар бүгдийг унтраах боломж их муутай байгаа учраас онцгой анхаарал хандуулах шаардлагатай. Нөгөө талаас Бурхан халдуны мод руу орох магадлал маш өндөр байгаа учраас онцгой анхаараач гэсэн.
 
Ингээд Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал тэргүүтэй нэлээн хүчтэй баг гарч ажиллалаа. Хамгийн гол нь орон нутгийн уугуул иргэд гэдэг маш мундаг хүч байдаг юм байна. Нутагтаа амьдарч байгаа иргэд морьтойгоо, явган гээд энэ арга хэмжээнд эрэгтэй, эмэгтэй гэлтгүй бүгд оролцож, хүүхнүүд нь бүр идэвхитэй оролцсон. Ер нь Мөнгөнморьт сумын газар нутгийн 80% нь ойгоор бүрхэгдсэн юм байна. Нутгийн иргэд галын дайчилгаанд мундаг зохион байгуулалттай оролцдог юм байна. Газар дээр нь очиж  тэр хүмүүсийг дэмжин туслалцаа үзүүлж, хамтран ажилласан нь нутгийн иргэдэд ч гэсэн урам өгсөн сайн ажил боллоо гэж бодож байна.
-Түймрийг унтраачихаад ирсэн юм байна. Ер нь ойн хээрийн тvймрийг унтраахад нэлээд бэрхшээлтэй, улаан гараараа нvдээд тэр болгон бvрэн унтрааж чадахгvй. Бусад улс орнуудын жишгээр онгоцоор унтраах боломж байдаггvй юм уу. Жишээлбэл БОНХАЖЯ юм уу Онцгой байдлын газарт тvймэр унтраадаг тусгай нисдэг тэрэг авчих боломж бий юу?
 
-Ер нь манайх цаашдаа Онцгой байдлын газартай ойн тvймэр болон хээрийн янз бvрийн тvймрvvд гарахад яаралтай арга хэмжээ авах, хvний гар хvрч чадахгvй байгаа тэр хэсгvvд дээр vнэхээр ийм техник, тоног төхөөрөмж дутагдаж байна. Цаашдаа улс орон маань мөнгө төгрөгтэй болвол ядаж ийм гал тvймэр,осол аваарын vед, байгалийн давагдашгvй хvчин зvйлийн vед хэрэглэх онгоцтой болох зайлшгvй шаардлагатай.
 
-Төрийн ордонд хvртэл гал гарлаа. Тэр юутай холбоотой байсан бэ. Танд ер нь эх сурвалжаас авсан мэдээлэл байна уу. Засгийн газар нь хуралддаг танхим шатчихсан. Одоо Засгийн газар хаана хуралдаж байгаа вэ?
 
 -Төрийн ордонд гал гарсныг хэвлэлээс л олж харсан.
 
-Та тэр vед ордонд байгаагvй юм уу?
 
 -Ордонд байгаагvй. Гал гарч байна гэдгийг хэвлэлээс л мэдсэн. Ер нь бол гал гарахад бэлэн биш байгаагаа л бид нар харуулсан байх. Нөгөөтэйгvvр шугам нь л гэмтэл авсан гэсэн. Цахилгааны шугамын гэмтлээс болж гал гарсан гэж дvгнэсэн байна лээ. Засвар хийгдэж байгаа. Одоогоор Засгийн газрын хуралдаан “Нутгийн удардлагын танхим”-д болж байгаа. Товчхондоо том л сануулга болсон.
 
 -Хоёр, гурван сайдтай холбоотой асуудлаар УИХ-ын Өргөдлийн байнгын хороон дээр нээлттэй сонсгол зохион байгуулсан. Төрийн албан хаагчдыг намаар нь ялгаварлан гадуурхаж олноор нь ажлаас халсан талаар гомдол шvvмжлэл, ялангуяа АН-ын зvгээс гарсан. Та АН-ын гишvvдийг халаад өөрийнхөө намын хvмvvсийг яамандаа авчихсан юмуу?
 
 -Сайдын ажил авчихаад надад олон янзын сонин сэтгэгдлvvд төрж байсан. Би анх удаагаа сайд болж vзсэн. Төрийн алба ийм байдалтай байдаг гэж ойлгоогvй. Байгаль орчны чиглэлээр олон хууль батлагдаж гарсан байдаг. Монгол Улсын УИХ-ын шийдвэрvvд бvгд гарсан. Засгийн газраас гарах ёстой шийдвэрvvд нь гарсан. Тvvний хэрэгжилт яаман дээр ирээд зогсдог байж. Олон хуулийн дvрэм, журам боловсрогдож гараагvй. Ажлаа хийдэггvй олон хvмvvс эрхэлдэг, хэн нэгэн нам, хэн нэгэн дарга сайдын ивээл дор багтдаг. Тэрийгээ миний амьдрах орон зай гэж ойлгодог. Тийм байж болохгvй ээ. Тийм учраас мэргэжлийн баг ажиллах ёстой. Чадвартай хvмvvс нь ажиллах ёстой. Чаддаггvй хvмvvс нь зайгаа тавиад өгөхөөс өөр аргагvй. Би тийм л зарчим барьсан. Тvvнээс өөр намчирхсан, талцсан, хуваасан юм байхгvй. Өнөөдөр ч энэ яаман дотор мэргэжлээрээ сайн ажиллаж байсан тэр баг, тэр чигээрээ л ажиллаж байгаа.
 
-Төрийн алба дөрөв дөрвөн жилээр аль нам ялснаас хамаараад хоноц­­ийн сэтгэлгээгээр солиг­доод байна. Жишээлбэл БОНХАЖЯ дээр шинэ баг бvрдэж байна гэхээр дандаа танай намын хvмvvс гэсэн vг vv?
 
-Биш ээ. Одоо бол манай 116 хvн, харъяаны дөрвөн агентлагаас солигдсон хvн байхгvй. Манай яаман дотор л 27 хvн өөрчлөгдсөн байх. Тэдгээр хvмvvсийн тухайд төрийн алба, сайдын ажлын алба гээд угаасаа солигдох ёстой албан тушаал байсан. Сайдын ажлын алба гэж ойлгож болно. Жишээлбэл тэр зургаан хvн, намайг дагаж л ажиллах хvмvvс. Нэг туслах, жолооч тэнд хамаарна. Ер нь аливаа асуудлыг яаж, ямар өнцөгөөс харах нь л гол асуудал байдаг юм байна. Тvрvvлж төрийн албанд орсон хvн л ингээд хөдөлгөөнгvй сууж байх ёстой юм шиг vзэж байна. Өмчлөх гэж vзэж байна. Би энэ асуудалд өөр бодолтой.
 
 Төрийн алба гэдэг бол орсон нэг өдөр байхад гарах нэг өдөр байдгийг ажил хийж байгаа хvн бvхэн ойлгодог байх хэрэгтэй. Тэгээд солигддог, өөрчлөгддөг тэр жамаараа л яваг. Vнэхээр сайн ажилладаг бол дараагийн ирсэн сайд тvvний баг, тэр хvнийг уриад ажиллуулна. Тийм нөхцөл боломжоор нь ч гэсэн төрийн албаны тухай хуулиар олгоод өгөх ёстой. Энэ салбарын бvхий л асуудлыг Монгол Улсын засгийн газрын өмнөөс та хариуц гээд байх шиг байгаа юм. Гэтэл яг тийм эрх мэдлийг нь өгдөг юмуу гэхээр өгдөггvй юм шиг байгаа юм. Томилгоогоо хийх эрх мэдэлгvй ийм сайд хэнээс, ямар ажил хий гэж шаардах юм. Энэ чинь их хэцvv. Тийм учраас би зоригтой ажил хийх багийг оруулан ирж заримыг нь ажиллуулсан. Тvvнийхээ бvх тайлбаруудыг нь холбогдох газруудад нь бичиж, яриад л хэлээд л өгсөн.
 
-МАНАН-гийн Засгийн газар ажиллаж байна. Танай хоёр нам хоорондоо хэр зэрэг эв тvнжинтэй байдаг вэ?
 
 -Одоогоор бид нарт ноцтойгоор мэдрэгдсэн юм байхгvй. Ер нь бол Монгол Улсын Засгийн газар кабинетийн зарчмаар ажилладаг юм байна, ажиллаж байна, одоо ч тэгж байна. Ерөнхий сайд нь нэг л зvйлийг сайд нарт хэлдэг юм байна. Vнэхээр салбартаа та ерөнхий сайд шиг ажиллаарай, ажлаа та өөрөө л хий. Энэ асуудалд чинь бид хэд ерөөсөө оролцохгvй шvv. Та яг наад салбраа өөрөө мэдээд л өөрөө удирдаад явна шvv. Ингээд итгэл хvлээлгээд, хариуцлагыг нь vvрvvлчихдэг юм байна. Тийм учраас би зөв юм байна л гэж ойлгоод байгаа. Тэгээд УИХ дээр ч юм уу, бvлгvvд дээр ч юм уу янз бvрийн тиймэрхvv хэлж байгаа гишvvд хааяа гарч л байдаг.
 
Улстөр ер нь дандаа л юмыг олон өнцөгөөс хардаг. Тэр болгоныг учиргvй цочиж хvлээж аваад, одоо яах гээд байгаа юм бол гэж боддоггvй. Магадгvй тийм цочироо нь гарчихсан ч юм уу гэж боддог. Гэтэл тэр хvмvvсийн хэлж байгаа асуудлыг тэр талаас нь харах, эсвэл хийх ёстой юм байна гэж хvлээгээд авчихдаг. Харин одоо бол дутуу хийж байгаа юмаа гvйцээгээд хийе л гэж боддог.
 
 -Танай намын бvлгийн гишvvд Засгийн газраас гаръя, тэгэхгvй бол 2016 онд олонхын санал авч чадахгvй гэсэн бодолтой нь давамгайлж байх шиг?
 
 -За яг хувь хvмvvс юу бодож, юу тээж явдгийг сайн хэлж мэдэхгvй. Зvгээр тэгж боддог хvмvvс байгаа бол өөрсдийнх нь бодол байх. МАН бол нэг vндсэн дvрэмтэй улстөрийн том хvчин. Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл, МАН-ын Бага хурлаас гаргасан шийдвэрийн дагуу хамтарсан Засгийн газарт орох асуудал шийдэгдсэн. Орсон сайд нарыг ажил төрлөө хариуцлагатай сайн хийж, намын Удирдах зөвлөл дээр, намын бvлэг дээр, намын Бага хурал дээр ажлаа тайлагнана шvv гэсэн. Бид тэр зарчимынх нь дагуу л ажлаа хийгээд, тайлагнаад явж байгаа. Тэгэхээр хэн нэг хувь хvний эрх ашиг, тvvний сонирхолд нийцсэн шийдвэрvvдийг одоохондоо авч хэлэлцэхгvй.
 
Манай нам бол яг л дvрмээрээ, намын бага хурал хэрвээ тэгж авч vзээд олонхиороо шийдвэр гаргавал засгаас гарах ёстой гэсэн тийм шийдвэрийг гаргах байх. Зvгээр өнөөдөр улс орны эдийн засаг иймэрхvv байгаа цаг vед энийг сайжруулж, засаж залруулья, хамтарч ажиллъя гэж засагт орсон нь хамтын шийдвэр байсан. Энэ шийдвэрийнхээ төлөө л ажиллаж яваа. Энэ улс орны эдийн засаг, тусгаар тогтнол, бvрэн бvтэн байдал гэдэг бол ямар ч намд хамааралтай. Монголын ард тvмний амьдрал уруудаж доройтох нь хэнд хэрэгтэй юм. Хэний захиалга юм. Тийм учраас аль болохоор улстөрчид бие биенийгээ бага нулимж, тургих хэрэгтэй л гэж би боддог. Тэр зvйл нь хэтэрхий их савнаасаа халиад байна уу даа гэсэн бодол төрдөг.
 
 -Танай Засгийн газар ажил хийхэд нилээд олон дайсан, олон гацаа, саад, байх шиг байна. Ялангуяа Оюутолгой, Тавантолгойн асуудлаар УИХ-аас нилээн ширvvн эсэргvvцэл vзvvлж байна. Сая ерөнхий сайд Арабын нэгдсэн Эмиратын Дубай хотноо Оюутолгойн далд уурхайн төлөвлөгөөнд гарын vсэг зураад ирлээ. Энэ төлөвлөгөөнд гарын vсэг зурах талаар Засгийн газрын гишvvд мэдэж байсан уу?
 
 -Ер нь бол Оюутолгойн удирдлагуудтай Дубайд уулзана гэдгээ ярилцсан. Далд уурхайгаа явуулж, Оюутолгойгоо явуулаасай гэдгийг Монгол даяараа л ярьж байгаа. Энэ том хоёр төсөл хэрэгжээсэй, хэрэгжvvлээсэй, энэ улс орны эдийн засаг хvндхэн байдалд байна гэдгийг бид нар бvх л тvвшиндээ ярьж байгаа. Зvгээр ойлголтын зарим нэг их зөрvv гарах юм. Зарим нь хэт их хардах юм. Ер нь өнөөдөр гvйцэтгэх засаглал Ерөнхий сайд гэдэг хvн бол Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж ажлаа хийх л ёстой. Энэ хvнийг ажил хийлгэх боломжийг нь өгөх гээд ч байгаа юм шиг, заримдаа өгөхгvй ч юм шиг ийм байдал илт анзаарагдах юм. 2009 оны Оюутолгойн гэрээнд нэмэлт өөрчлөлтvvд оруулахгvй ээ. Энийгээ сайжруулаад, чамбайруулаад цааш нь явуулаа гэсэн. Тэр гэрийн даалгаварийнх нь дагуу л процессууд явж байгаа. Тэр ажлын төлөвлөгөөнд нь бол гарын vсэг зурсан байна.
 
Мэдээж одоо зах зээлийнх нь жамаар аж ахуйн байгууллагуудынх нь vйл ажиллагаа яаж явдаг юм тэр дvрмээр нь явуулаад л татвараа аваасай л гэж бодож байгаа. Өнөөдөр анх удаагаа 2015 онд Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалт тэг дvнтэй, хасах бланстай гарлаа. Урьд нь ийм зvйл байгаагvй. Гадны хөрөнгө оруулалт ямар нэг хэмжээгээр орж ирдэг байсан. Бид нар өнөөдөр гадны хөрөнгө оруулагчдаа ямар нэг байдлаар vргээж байна. Vргээж байгаагаа бид нар янз бvрээр тайлбарладаг. Зарим нь эх орноо бодсонгvй, эх орноо худалдчихлаа гэнэ. Зарим нь гадныхан орж ирж бидний хамаг эд баялгийг авч явчих гээд байна гэж vздэг.
 
Өнөөдөр дэлхийд хөгжсөн бvх улс орнууд гадны хөрөнгө оруулалтыг хэр зөв татаж чадсанаараа, менежмент хийснээрээ тухайн улс орнууд хөгжиж байна. Эдийн засаг ингээд унаад байхаар би юу гэж хардаг юм гэвэл vvний цаана хувийн хэвшлийн хөрөнгө оруулагч нар орж ирэхгvй байна. Хувийн хэвшлийн аж ахуй нэгжvvдийн vйл ажиллагаа таг зогсож байна. Олон аж ахуй нэгжvvд vvд хаалгаа хааж байна. Яагаад өнөөдөр Монголын валютын нөөц хомсдож байгаа юм. Яагаад өнөөдөр ноён доллор Монгол Улсаас зугтаж байна. Ноён долларын ханш өснө гэдэг иргэн Дорж болгоны амьдралд нөлөөлж байгаа гэдгийг хvн болгон ойлгох цаг нь бол болчихсон. Ойлгож байгаа. Тийм учраас том төслvvд явчихаасай л гэж бодож байна. Энд ямар нэг эрх ашиг байдаг, алдаа оноотой зvйл байж магадгvй ээ. Сая Тавантолгойн гэрээний асуудлаар анхаарлаа хандуулах, засч залруулах юм байсан шvv гээд ажлын хэсэг гараад, засч залруулаад, ярилцаад, алдаа оноог нь дэнслээд сууцгааж байна. Бид нар ер нь ингэж чаддаг ард тvмэн байхгvй юу.
 
 -Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдэх ажлийн хэсэг байгуулагдсан нь хэр зөв юм бэ. УИХ-ын Дэгийн тухай хууль зөрчигдлөө гээд танай намын зарим гишvvд шvvмжлээд байгаа. Vнэхээр энэ ажлын хэсэг энэ гэрээг их хурал дээр гацаагаад, хэлэлцvvлэхгvй цаг хожоод байна уу гэсэн хардлага гараад байна?
 
 -За яахав одоо нэгэнт Монголын ард тvмний өвөг дээдсээс vлдээж өгсөн энэ том баялгийг Монголын ард тvмэнд хамгийн зөв шударга хэлбэрээр хуваарилж хvртээх тухай асуудал, баялгийн сан бий болгох, улс орны хөгжилд хэрэглэх асуудал дээр хvн болгон анхаарлаа тавьж байна. Тийм учраас УИХ-ын гишvvд ард тvмний төлөөлөл учраас тэнд байгаа дуу хоолойгоо нэгтгэж асуудлаа ярих нь зөв. Ганцхан vvнийгээ бизнесийн өнцөгөөс нь хараасай, хувийн эрх ашиг, сонирхолдоо битий хөтлөгдөж тэр асуудалд хандаасай л гэж боддог. Тийм учраас битий их улс төржvvлээсэй. Эдийн засаг бизнесийн чиглэлийн юмыг тэр бизнесийн, эдийн засгийн харилцааныхаар нь цааш нь хөгжvvлээд цааш нь аваад яваасай л гэж бодож байна.
 
Бид нар ер нь энэ нvvрсийг хэрвээ борлуулж чадахгvй, vнийг нь унагаад байх юм бол ямар их хохирол амсахыг эдийн засгийн агуулгаар нь энэ их хориг тавьж байсан, блоклож байсан хvмvvс тэр хариуцлагыг хvлээдэггvй. Би одоо боддог л юм. Оюутолгойн гэрээг vзэглэж байх vед нэг тонн нvvрсийг 70 доллараар гаргаж байхад С.Баяр нөхөр бол энийг идэж уулаа энэ бол хачин муу юм боллоо гээд л чичэлж байсан. Өнөөдөр 18, 20 доллароор нөгөө нvvрсээ зарж чадахгvй сууж байна. Одоо энэ асуултад тэр хvмvvсээс хариулт авмаар санагддаг. Тэгэхээр цаг хугацаа гэдэг бол бас л зах зээлийнхээ жамаар л явдаг юм байна
 
-Та хамтарсан Засгийн газарт анх удаа сайд болсон хvн. Засгийн газрын нэг гишvvний хувиар нөгөө намын Ерөнхий сайдаа өмөөрөөд өөрийнхөө намын гишvvдтэй ширvvхэн маргах асуудал гарч байна уу?
 
 -За гайгvй дээ. Ер нь бол эмэгтэй улстөрчдийг би нэг юмыг илvv их анхаарч, анзаарч, харж,бодож байгаасай гэж боддог. Миний хувьд улстөрд ороод 20-иод жил явж байна. Эмэгтэй хvн гэдэг зохицуулагч, юмыг нэг тийм ойлгуулчих, олон талаас нь тvшилцvvлчих тийм нэг хэлбэрийг л голчлон сонгодог. Улам илvv их хурцалж маргалдуулах, илvv их мэтгэлцvvлэх тийм юм битгий их байгаасай гэж боддог.
 
Би угаасаа нам дотроо, бvлэг дотроо ч гэсэн тиймэрхvv л байр суурьтай. Тэгээд багш мэргэжлийн маань бvр vндсэнд нь л тийм бодол байдаг юм шиг байгаа юм. Тэр шинж чанараараа ч ажилладаг байх. Нөгөө талаас мэдээж Засгийн газар дээрээ яригдсан, Засгийн газраас шийдвэрлэж байгаа асуудлуудаа бол бvлэг дээрээ орж ирж ойлгуулах, хэлэх ярих зvйл байна аа, байлгvй яахав. Мэдээж бvлгээрээ хэлэлцээд олонхын шийдвэр гарвал тэр шийдвэрээ бас дагадаг л даа. Улстөр бол багийн дvрмээр тоглодог. Тэр дvрмээрээ л тоглодог. Энэ бол манай намын их хатуу зарчим.
 
- Та улстөрд ороод 20-иод жил болж байна гэж байна. Та энэ хугацаанд парламентэд гурван удаа сонгогдлоо. Таны байдлыг хараад байхад та эрчvvдтэй бууж өгөхгvй, мөчөөгөө өгөхгvй байдлаар маргаж харагддаг. Энэ характер таньд эртнээс байсан уу. Улстөрд ороод ийм бий болсон уу?
 
- За бараг л байдаг байх. Надад байдаг төрмөл араншин л байх. Улстөр хийж байгаа хvн бvхэнд нэг vнэт зvйл байдаг гэж ойлгодог.Хамгийн гол нь эрх ашгаа зөв эрэмблэдэг байгаасай гэж боддог. Хэрвээ улстөрд эрх ашгаа эрэмбэлж чадахгvй бол, улстөр хийх ерөөсөө хэрэггvй.
 
Өөрөөр хэлбэл шуналын сэдлээ дарж чаддаггvй хvн бол улстөр хийж тоглох гээд бараг хэрэггvй дээ. Холхон байсан дээр юм шиг санагддаг. Тийм учраас өөрийнхөө зөв гэж бодсон зарчмын асуудал дээр би дарга юм, энэ нь цэрэг юм гэж хэзээ ч ханддаггvй, өөрийнхөө байр суурин дээр хатуу зогсдог. Тэр л миний vнэт зvйл гэж боддог. Тийм ч учраас нэг тийм хатуу ч юм шиг харагддаг байж магадгvй.
 
- Та сая хэллээ, шуналын сэдлээ дарж чадахгvй бол улстөрд байгаад хэрэггvй гэж. Та одоо анх удаа сайд болж vзлээ. Танай яаманд тодорхой хэмжээгээр төсөв мөнгө хувиарлагдаад ирж байгаа. Энэ мөнгийг магадгvй та нутаг руугаа арай их, илvv лоббидоод хөрөнгө оруулалт хийчих ч юмуу, эсвэл одоо өөрийн хувийн бизнест ашиглачихъя гэсэн бодол хааяа төрдөг л байх даа?
 
 -Энэ яам маань өөрөө хамгийн сайхан, дандаа л байгаль орчноо хамгаалъя гэдэг онцлогтой. Энэ яаманд тэгж их идэж уугаад, ийш нь тийш нь хувиарлачих нэг их мөнгө байдаггvй. Онцлогтой яам юм. Эсвэл нэг их тендер зарлаад л тэрийг хийлгэнэ гээд байх ажиллагаа байдаггvй. Дандаа л салбар хоорондын байгаль орчныг хамгаалах чиглэлийн vйл ажиллагааг уялдуулан зохицуулдаг. Тиймээс тэр асуудал байхгvй гэж хэлж болно.
 
Өөрийн тань асуусан шиг элдэв зvйл рvv зvтгэж ороод, хууль бус юм хийгээд байх хэрэгцээ, шаардлага байдаггvй яам юм байна. Олон жил улстөрд явсан хvн нэг зvйлийг өөртөө төлөвшvvлчихдэг. Би Завхан аймгийн ард тvмний итгэлийг хvлээж дөрвөн удаа сонгогдсон гишvvн. Бие дааж нэг удаа нэр дэвшихдээ 30 хувийн санал авч байсан. Олон суманд ялалт байгуулж байсан. Тvрvvч нь 1,4-р нvvрт Тийм учраас дөрвөн удаа энэ аймгийн ард тvмний итгэлийг дааж улстөрд сонгогдсон гишvvний хувьд олон тvмний итгэлийг хэзээ ч, хөсөрдvvлэхгvй, худалдахгvй байх юмсан гэж бодож явдаг. Энэ маань Богд Очирваань хайрханыхаа өмнө залбирдаг, миний өмнөө барьдаг зарчим юм даа.
 
-Та бизнесийн салбараас улстөрд орж ирсэн хvн. Эмэгтэй хvн бизнес удирдаад явна гэдэг энэ цаг vед хvч, ухаан шаардсан ажил байх. Таныг Отгонтэнгэр их сургуулийн vvсгэн байгуулагч гэдгийг хvн болгон мэднэ. Энэ сургуулийг vvсгэн байгуулах гэж байхад таньд бэрхшээл аль хэр тулгарч байв. Сургууль байгуулах хөрөнгөө хаанаас, яаж босгосон юм бэ?
 
 -Би математикийн багш мэргэжилтэй. Өөрийнхөө эзэмшсэн мэргэжлийг дагаж анх энэ сургуулийг байгуулах санаа төрсөн. Тухайн vед би 27,28 настай залуу байхдаа энэ ажлыг эхлvvлж байсан. Ер нь арван жилд байхын л идэвхтэй хvvхдvvдийн нэг байсан. Конкурс гэж болдог. Улаан шугамны цаана олон мянган аавын хvvхдvvд vлдэж хоцордог байсан. Vvнийг арилгахын тулд сургууль байгуулья гэж шийдсэн. Тухайн vед би боловсролын салбарт удирдах албан тушаал хашдаг байлаа. Мэдээж сургууль байгуулахад амар байгаагvй.
 
Сургууль байгуулахад надад тусалж, дэмжиж, өөртөө байгаа тав, арван төгрөгөө зарцуулсан хvмvvс бол миний аав, ээж хоёр. Аав минь 2000 онд бурхан болсон. Маш хөдөлмөрч, мундаг хvн байсан даа. Vр хvvхдээ боловсролтой болгохын тулд маш их хөдөлмөрлөсөн. Миний дээд талын ах, эгч нарыг бvгдэд нь дээд боловсрол эзэмшvvлсэн. Ер нь л хөдөлмөрлөж, тодорхой хэмжээний хуримтлал vvсгэсэн хvмvvс байсан.
 
-Та гэр бvлдээ нэлээн эрх танхи хvvхэд нь юм аа даа. Дээрээ ах, эгч нартай гэж байна. Аав, ээж нь 27–хон настай жаахан охиндоо бизнес хий гээд хуримтлуулсан мөнгөө зориулна гэдэг нэлээдгvй байр суурьтай, эрх танхи байсан хvvхдийн шинж юм болов уу гэж бодогдлоо?
 
 -Эрх ч гэж юу байх вэ дээ. Бид чинь эхээс наймуулаа. Тав дахь нь би байгаа юм. Миний дор хоёр эрэгтэй, нэг эмэгтэй дvv байдаг. Ер нь ямар ч айлд нэг нь амьдралыг зохицуулдаг, ачааны хvндийг vvрдэг хvvхэд байдаг шvv дээ. Гэрийнхэн дундаасаа тэр хvvхэд нь би л дээ. Жишээлбэл, миний ах эдийн засгийн ухааны доктор их мундаг хvн бий.
 
Хуучнаар бол сайд нарын зөвлөлд референт, ХААИС-д захирал, намын дарга гээд манай намын бэлтгэгдэж байсан боловсон хvчин. Гэхдээ яагаад ч юм миний ах энэ ачааг vvрээгvй. Би vvрэх өгөгдөл цаанаасаа ногдсон юм байлгvй. Тэгэхээр би энэ айлын дарга нь юм шиг байгаа юм. /инээв/ Би тэр vед өөрийнхөө хийх гэж зорьсон ажлаа маш сайн тайлагнаж, тайлбарлаж байж дэмжлэг авсан байх гэж одоо боддог.
 
 -Аав, ээж тань ямар ажид хийдэг байсан бэ. 1991 онд айл болгон бизнес эрхэлчих хуримтлалтай болж амжаагvй байсан vе. Зах зээлийн сэтгэлгээтэй хvмvvс байсан байх нь ээ дээ?
 
 -Аав, ээж хоёр минь хоёулаа хөдөлмөрч хvмvvс байсан. Мал маллаж байсан. Аав минь социализмын vед гахай малладаг, 40,50 vхэртэй одоогоор бол мянгат малчин байсан юм шиг байгаа юм. Орлогын эх vvсвэр нь тэр хоёр хvний цэвэр бизнесээс орж ирсэн орлого байдаг байсан. Тиймээс ч “Волго-24” гэдэг машиныг аав минь унадаг байсан. Аав минь насаараа жолооч хийсэн хvн. Харин ээж минь насаараа сургуулийн тогооч хийсэн хvн. Ээж минь одоо 85 хvрсэн буурай байна. Ануухнаараа хоол, цайгаа хийгээд байж л байна.
 
-Жолооч, тогооч хоёрын гэр бvлээс төрсөн охин сайд болсон гэхээр ээж тань таниар бахархдаг байх. Гэхдээ тухайн vед та мэргэжлээ сонгохдоо аав, ээжээсээ зөвлөгөө авсан уу. Өөрөө шийдсэн vv?
 
 -Өөрөө шийдэж байсан. Арван жилээ онц дvнтэй төгсч, физик, математикийн ангид урилгаар орж байсан. Өөрөө ч энэ талдаа нэлээн сонирхолтой, олимпиадад ч ордог байлаа. Тэр vед ар, өврийн хаалга гэж юм байгаагvй шvv дээ. Тэр дарга, энэ цэрэг, ажилтны хvvхэд гэсэн ялгаа байгаагvй. Хэн хичээл зvтгэлтэй, сурах чадвартайг нь нийгэм өөрөө аваад явчихдаг тийм тогтолцоо байснаараа би өнөөдөр өдий зэрэгтэй амьдрах боломж нь бvрдсэн байх гэж бодож явдаг.
 
-Бизнес хийгээд 10 жил болж байх vедээ улстөрд орсон юм байна гэж таныг анзаарлаа. Улстөр рvv орсноор таны бизнесын орлого нэмэгдсэн vv, хасагдсан уу. Өнгөрсөн хугацаанд хөрөнгө, орлогын мэдvvлгээ бичихэд ямархуу өөрчлөлт орж байв?
 
-Яг хэвээрээ л байгаа. Манай сургууль ямар байсан яг л тэр хэвээрээ байгаа. Жилд 50-60 хvvхэд төгсгөж, мөн тооны хvvхдийг элсvvлж авдаг. Одоо 2000 гаруй оюутантай байна. Манай сургууль дотор нэг ширхэг ч ТVЦ ажилладаггvй. Өөрөөр хэлбэл, Отгонтэнгэр их сургуулийн орчинд боловсролын байгууллагын vйл ажиллагаа л явдаг. Vvнийг ямар нэг байдлаар ашиг орлогын талбар болгож, хольж хутгасан зvйлийг өмнө ч, одоо ч хийлгээгvй. Vvгээрээ бахархдаг. Бид нар нэмж спорт заал барьсан. Энэ нь оюутан залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх, бие бялдараа хөгжvvлэх заал болсон байгаа. Улсын хэмжээнд байгаа спорт заалнууд дотроос гайгvйдээ орно. Энэ болгоныг би системтэйгээр банкны зээл авч бvтээж босгосон. Заримдаа би боддог юм. Зуун лангуутай зах ажиллуулж байсан бол vvнээс илvv ашиг орлого олох байсан байх даа гэж бодогдох өдөр байдаг юм. Боловсролын салбар тийм их ашиг, орлого олоод байдаг ашигтай салбар биш.
 
Өөрөөр хэлбэл, тэнд ажиллаж байгаа, сурч байгаа оюутан залууст vйлчлэх vйлчлэгч, эрдэм номыг заах багш нарыг цалинжуулах, тэдний нийгмийн даатгалын шимтгэл гэх мэт бусад найман төрлийн татвараа төлөөд vндсэндээ тэр байгууллага арайхийн он давдаг.
 
Нөгөө талаас өнөөдөр Монгол Улсад дээд боловсролын салбарын vнэлгээ маш хямд байна. Одоо 1000 доллар хvрэхгvй сургалтын төлбөр авч байна шvv дээ. Гэтэл арван жилийн сургууль арван мянган долларын төлбөртэй болчихсон байна. Төр юунд оролцдоггvй вэ гэхээр их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмж болохгvй гээд vvрэгддэг. Гэтэл шинжлэх ухааны тодорхой салбарыг зааж, оюутан залуучуудад эзэмшvvлээд, тэр хvvхдийн насан туршдаа амьдрах чадвар боломжийг олгож өгч байхад олгож байгаа сургалтын төлбөр гэдэг бол төрийн зохицуулалттай явж байгаа. Гэтэл арван жилийн сургуулийн дөрвөн цагийн хичээл vздэг хvvхдийн сургалтын төлбөрт зах зээл жинхэнэ утгаараа хэрэгжээд явж байна. Ялгаа нь л энэ. Ард тvмэн бvхнийг бодитойгоор хардаг байхаа гэж би боддог.
 
 -УИХ-д хувийн сургууль­тай олон гишvvн байгаа. Өнгөрсөн парламентын vед гарч байсан хэл амыг таниас асууя гэж бодлоо. Их, дээд сургуулийн боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл байсан шиг санагдаж байна. Санаачлагч гишvvдийн дунд та ч байсан, таниас өөр нэлээн хэдэн хувийн сургуультай гишvvд багтсан байсан. Хувийн сургуультай гишvvд өөрсдийнхөө сургуулийг санхvvжvvлэх гэж энэ хуулиар лобби хийх гээд байгаа юм биш vv гэсэн хэл ам гарсан. Тухайн vед яг ийм байдалд байсан юм уу?
 
 -Тэр vед тэгж ярьж байсан хvмvvс дараа нь өөрсдөө эвгvй байдалд орсон л доо. Буруу зvйл ярьсан байна гэсэн. Бvх юмыг мэддэг юм шиг ярихаар заримдаа тэнэг байдалд орох vе байдаг. Яг тэрэн шиг дээд боловсролын санхvvжилтийн тухай хууль буюу оюутнуудын 70 мянган төгрөгийн тэтгэлэгийн асуудал яригдаж байхад таны асуусан асуудал гарсан байхгvй юу. Монгол Улсад их дээд сургуульд сурч байгаа 180 мянган оюутан байгаа гэж бодьё. Эд нар аав, ээжээсээ сургалтынхаа төлбөр, өдөр болгоны хоол унааныхаа мөнгийг авдаг хvvхдvvд. Социализмын vед төрөөс төлбөр даачихдаг, 240 төгрөгийн стефент өгдөг байлаа. Ээж, аавд минь ямар ч дарамт болохгvйгээр бидэнд боловсрол эзэмшvvлэхийг төр хариуцсан.
 
Өнөөдөр бид дөрвөн жил сурч байгаа оюутнуудад яагаад 70 мянган төгрөгийн тэтгэлэг өгөөд аав, ээжийнх нь ачаанаас бага ч гэсэн vvрэлцэж болохгvй гэж. Тиймээс энэ хуулийг Ерөнхийлөгч санаачилсан. Би ажлын хэсгийг нь ахалж байсан. Энэ хуулийг би маш сайн хууль гэж боддог. Зарим нэг хvмvvс ярьдаг л юм. Баячуудын хvvхдvvдэд 70 мянган төгрөг өгөөд яах юм бэ гэж. Хэрвээ ингэж vзэж байгаа бол боломжтой айлын хvvхдvvдэд өгөхгvй байж болно л доо. Vнэхээр дундаж, дундаас доогуур орлоготой сурах гээд хичээгээд явж байгаа залуучуудад төгр дэмжлэг vзvvлэх шаардлагатай гэж би vздэг.
 
-70 мянган төгрөгийг сургуулиар нь дамжиж олгож байна уу?
 
 -Хуулиараа тухайн оюутны нэрийн дансанд сар бvр мөнгийг нь хийгээд өгчихдөг. Хvvхэд өөрөө л картаараа мөнгөө авч хэрэглэнэ. Сургуулийн ямар ч оролцоо байхгvй.
 
 -Дараагийн сонгуульд та өрсөлдөх санаа байна уу. Хэд хэдэн удаа өрсөлдөхөд багагvй зардал гарсан байх. Наад зах нь намдаа хэдэн зуун сая төгрөгийн хандив өгөх ч гэдэг юм уу. Та өөрөө хувиасаа хэр хэмжээний зардал гаргадаг вэ. Ер нь бусдаас дэмжлэг авдаг байсан уу, бизнесээсээ авдаг байв уу?
 
-Манай нам 16 жил улстөр хийхдээ энгийн биднээс нэр дэвшихэд мөнгө төлvvлж байгаагvй. Тэр дундаа эмэгтэйчvvдээсээ хатуу босготойгоор мөнгө нэхээд шаардаж байгаагvй. 2012 оны сонгуулиар л тийм зvйл гарч ирсэн болохоос биш өмнө нь мөнгө нэхэж байгаагvй.
 
-Та хэдэн төгрөг намдаа өгч байсан бэ?
 
-Би намдаа мөнгө өгч байгаагvй. Харин өөрсдөө цэвэр сонгуулийнхаа зардлыг даадаг. Бид нар намын жагсаалтаар ороогvй. Тойрог дээр өрсөлддөг. Тэр тусмаа алслагдмал баруун аймгуудад очиж өрсөлдөнө гэдэг маш хvнд. Ядаж л тээврийн зардлаас эхлээд асар их хэмжээний зардал гардаг. Гэхдээ хамгийн гол нь би дөрвөн удаа Завхан аймгаас нэр дэвшихдээ сонгогчдоо худалдаж авч vзээгvй. Тарааж өгөх мөнгө нь ч надад байхгvй. Тиймээс сонгогчид маань намайг итгэл сэтгэлээрээ л дэмждэг байсан. Бидний төлөө юм хийх байх, ажиллах байх гэсэн чин сэтгэлээр намайг дэмжиж байсан учраас би хэн нэгний өмнө их хэмжээний өрөнд орох, шантаажинд орох улстөр хийж явсангvй.
 
Харин ч хамгийн цэвэр улстөрийг хийж явсан гэж боддог. Нөгөө талаас Монголын ард тvмэн ухаантай. Би долоон тэрбум төгрөгийн зардал гаргаж байсан нэр дэвшигчтэй өрсөлдөж л байсан. Банкны эзэд гэдэг миний дэргэд ойлгомжтой шvv дээ. Мөнгөн бороо оруулж байсан. Гэхдээ асуудал мөнгөөр шийдэгддэггvй юм. Монголын ард тvмэн ухаантай, төрөө дээдэлдэг зарчимтай, хэнийг сонговол бидний төлөө юм хийж чадах вэ гэдгийг ялгаж салгаж чаддаг. Манай Завханы ард тvмэн ийм итгэл vнэмшлээр надад итгэл хvлээлгэдэг. Тиймээс би нутгийнхаа ард тvмний төлөө насан туршдаа өртэй гэж бодож явдаг.
 
-Жил бvрийн төсөв хэлэлцэх явцад Завхан аймагт нэг сургууль ч юм уу цэцэрлэг байгуулчих гээд Төсвийн байнгын хорооны хурал дээр шаргуу vг хэлж байгаа нь анзаарагддаг. Ер нь өнгөрсөн хугацаанд хэр зэрэг хөрөнгө оруулалт татаж чадсан бэ?
 
 -Парламентад олон удаа сонгогдохдоо аймгийнхаа олон сумыг сургууль, цэцэрлэгтэй болгох, шинэчлэх, Соёлын төв барих, аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалттай холбоотой асуудлыг чадах чинээгээрээ шийдсэн. Vvнд тухайн vед надтай хамт сонгогдож байсан УИХ-ын гишvvд бvгдээрээ хамтран оролцож, энэ асуудлыг шийдэж байсан. Өнөөдөр улстөрийн системийн тогтолцоо ийм байгаа учраас ярихаас өөр аргагvй л дээ. Зарим нэг хотоос сонгогдсон гишvvд жалга, довны юм ярилаа гэдэг л юм. Аливаа юмыг олон талаас нь хараасай гэж боддог учраас хамгаалж нэлээн дуугардаг л даа.
 
 -Та одоо УИХ-ын гишvvн, сайд гээд давхар дээлтэй байна. Цаг наргvй энэ их ажлынхаа хажуугаар гэр бvлдээ хэр зэрэг зав гаргаж байна вэ. Улстөрд амжилттай яваа хvний ард гэр бvл нь багагvй ачаа vvрэлцэж явдаг байх. Хувийн бизнесийг танай гэр бvлийн хvн авч явна уу?
 
 -Отгонтэнгэр их сургуулийг хамгийн сайн удирдагчаар удирдуулдаг. Тэнд ажил явж байгаа учраас гэр бvлийн хvн гэсэн өнцгөөс огт хардаггvй. Хувийн ямар нэгэн сонирхол давамгайлж орох нь дэмий гэж боддог. Улстөр хийхэд ар тал гэдэг онцгой чухал vvрэгтэй. Манай гэр бvлийн хvн ядаж л намайг хоол хийж, хувцас угаасангvй гэдэггvй. Надад тийм vг хэлдэггvйд нь би баярладаг. Гэр бvлдээ муу анхаарал хандуулдаг эмэгтэйчvvдийн тоонд орно л доо. Цаг наргvй ажлыг минь ойлгодог ханьтайдаа баярлаж явдаг даа. Бурхан хvнд бvхнийг илгээдэг юм шиг байгаа юм. Надад сайн хань, vр хvvхэд заяасан, ямар нэг байдлаар татлаа тvтлээ болгож намайг зовоосон хvн алга.
 
-Хvvхдvvд тань таны мэргэжлийг эзэшсэн vv, аавынхаа мэргэжлийг эзэмшсэн vv?
 
 -Охин, хvv хоёр маань хоёулаа Олон улсын харилцаагаар төгссөн. Их сургуулиа төгсөөд хоёулаа ажиллаж байна.
 
-Хvvхдvvдээ гадаадад их сургуулиа төгсгөсөн гэсэн. Сургалтын төлбөрийг нь хийхэд бас чамгvй хvнд байсан биз дээ?
 
-Охин маань тэтгэлэгтэйгээр сурсан. Ер нь бол хvvхдvvдээ амархан амьдрах, хялбарчлах аргад сургадаггvй. Би хатуу ээж. Өндөр шаардлага тавьдаг.
 
-Таныг математикийн багш гэж анх удаа сонслоо. Мэргэжлээрээ ер нь ажилласан уу?
 
-Их сургуулиа төгсөөд л мэргэжлээрээ ажилласан. Шувуун фабрикийн 26 дугаар сургуульд анх удаа зургадугаар анги дааж авч байсан. Багшийнхаа ажлыг хийж байгаад эвлэлийн байгууллагын дарга, сургуулийн хичээлийн эрхлэгч гээд шат шатаар л ахисан. Надад шууд лифтэнд суугаад дээш явсан амьдралын тvvх байхгvй. Өгсvvр шатаар өөрөө ахиж гарсан л тvvх байна. Монголын улстөрд улстөрчийг бэлтгэх, оюуны vнэт зvйл, капитал бий болгоно гэдэг их цаг хугацааны асуудал байдаг юм байна гэж одоо боддог.
 
-Та тvрvvн хэллээ. Найдвартай ар тал байдаг учраас санаа амар өдий зэрэгтэй явна гэлээ. Эмэгтэй хvнийхээ хувьд хэр зэрэг халамжтай сайн хань гэж өөрийгөө боддог вэ?
 
-Гайгvй шvv. Завтай vедээ их сайхан хоол хийнэ. Даан ч хоол цаг гарах нь бага юм даа.
 
-Одоо та нөхрийнхөө хийсэн хоолыг л идээд явна уу?
 
-Орой хоол идэхээ больсон шvv дээ. Хvмvvс оройд хөнгөхөн хэлбэрээр хооллодог болчихсон байна. Энэ дvрмийг л баримтлаад явж байна даа. Гэхдээ нөхрийнхөө хийсэн хоолыг хамгийн амтархан иддэг.
 
 -Таныг гитартай их гоё дуулдаг гэж сонссон юм байна?
 
 -Амралтын өдрvvдэд болж өгвөл салхинд гарах дуртай. Дөрөвдvгээр ангиасаа хойш гитар тоглосон. Орцны гитарчин байлаа шvv дээ. Сурсан юмыг сураар боодоггvй гэдэг шиг одоо ч тоглох дуртай. Ер нь орхихгvй юм шиг байна лээ. Манай бvлэгт мундан дуучид олон бий.
 
 -БОНХАЖ гэсэн чухал салбарыг тэргvvлж байгаа таньд vлдсэн нэг жилийн хугацаанд хийхээр төлөвлөсөн олон чухал ажил байгаа байх. УИХ дээр хvлээгдэж байгаа хуулиудад та голлох байр суурьтай оролцож байгаа. Таны цаашдын ажилд амжилт хvсье?
 
 -Та миний салбарын ажлыг ер нь яриулсангvй. Энэ салбарт ирснээсээ хойш тулгамдсан, хийх ёстой олон чухал асуудал байдаг юм байна гэдгийг олж харлаа. Жишээ нь, хог хаягдал. Олон жилийн турш энэ асуудлыг ярьсан. Энэ асуудал одоо хөрсний бохирдол руу орсон. Нийслэлчvvд бидний уудаг ундны ус бохирдоод эхэлчихсэн байна шvv дээ. Олон хvний эрvvл мэндтэй холбоотой, vндэсний аюулгvй байдал руу орчихсон байна. Энд л хамгийн их сэтгэл зовж, ажлаа чиглvvлэхээр төлөвлөөд явж байна.

Өглөөний сонин
Д.Энхтүвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ok 2015-06-05 10:36:10
    Taalagdlaa
    103.9.90.147
    Мэдэгдсэн Хариулах
  • оюунхорол энэ үгээ мартаваа!!!!!!! 2015-06-05 08:10:07
    Төрийн алба гэдэг бол орсон нэг өдөр байхад гарах нэг өдөр байдгийг ажил хийж байгаа хvн бvхэн ойлгодог байх хэрэгтэй. Тэгээд солигддог, өөрчлөгддөг тэр жамаар...
    202.179.31.242
    Мэдэгдсэн Хариулах
  • unen vs hudal 2015-06-05 06:47:30
    Za soc systemyn uyed ar uvryn haalga bol deed tsegtee baisan shuu de. Ali darga naryn huuhduud l hamgyn sain surguulid gadagshaa yvadag baisnyg medn
    130.195.253.148
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-06-05 04:16:38
    uildel ni yaria shigee baigaasai bilee. zavkhanihan hen gedgiig odoo bugd medenee.
    202.131.242.237
    Мэдэгдсэн Хариулах
  • ӨНГӨРСӨН СОНГУУЛИАР 2015-06-05 03:40:40
    ЧИНИЙ ХАМРААР НЬ ГАЗАР ХАТГУУЛСАН САЙХАНСАМБУУ ЧАМАЙГ ХААНА Ч НЭР ДЭВШСЭН ХАМРААР ЧИНЬ ГАЗАР ХАТГУУЛНА.
    43.242.243.203
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2015-06-05 03:10:44
    Zuv yum helj baigaa hund yund n ataarhad uhdeg humuus ve.uursduu dunhuu yum bna daa.
    202.70.43.18
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-06-05 02:51:30
    Чи юу гээд донгосоод байгаа юм. Ер нь тэнэг хүн дуугарах болгондоо алддаг гэдэг үнэн шүү. Түүний ярилцлагийн гарчиг нь хүртэл шал дүнхүү юм.
    202.131.228.20
    Мэдэгдсэн Хариулах
  • ???? 2015-06-05 02:14:11
    balai huur yuch hiij chadahgui ee. duugui suuj bgaad arilj uz dee.
    203.194.114.62
    Мэдэгдсэн Хариулах