Украйнд Оросын 9000 гаруй цэрэг байна
Украйны Ерөнхийлөгч Петр Порошенко нь парламентад үг хэлэхдээ улсынх нь зүүн хэсэгт Оросын 9000 гаруй цэргийн албан хаагч байна гэсэн мэдэгдэл хийж ээлжит дуулианыг дэгдээлээ. Тэрээр хэлэхдээ “Оросын алан хядагч бүлэглэлүүдийн зүгээс өргөн хүрээтэй байлдааны ажиллагааг дахин явуулах асар том аюул хэвээр байна. Украйны нутаг дээр 9000 гаруй цэргийн албан хаагч бүхий Оросын батальоны түвшиний тактикийн 14 бүлэг байна. Улсын хил орчмын Оросын цэргийн төвлөрөл жилийн өмнөхөөс даруй 1,5 дахин их болсон” гэж мэдэгджээ.
 
Үүнээс гадна Порошенко Оросын “Росвоенторг” компанийг салан тусгаарлагчдад сум, хоол хүнс, шатахуун, шинэ зэвсэг, орчин үеийн техник нийлүүлж байна гэж буруутгав. Энэ бүхэнтэй холбоотойгоор 2016 онд Украйн улс батлан хамгаалах төсвөө нэмэгдүүлж, армийг шинэ, орчин үеийн зэвсгээр зэвсэглэхэд голлон анхаарахаар болсныг Порошенко онцолжээ. Гэхдээ энэ бүх мэдэгдлийн дараагаар “дайн бол бидний дагах ёстой шийдэл биш” гэж мэдэгдсэн байна.
 
Эх сурвалж: “Deutsche welle”.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • naraa 2015-06-05 04:37:30
    oros uls bol tomoos tom guren shuu dee terseldeed hol yabahgui gedgee erthen medej abval hor honool bagatai ulzdeh bh daa
    124.158.112.3
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-06-05 02:56:33
    Орос Украйн хоёрын энэ харилцаа нэг л бишээ. Үүнээс болоод их гарз хоёр талд ирж магадгүй болоод байна.
    202.131.228.20
    Мэдэгдсэн Хариулах