Ж.Батзандан: Төрд ажилласан бол 60 хувь, хувийн хэвшилд ажилласан бол 5 хувийн тусламж аваарай гэдэг заалтыг болъё
Өргөдлийн байнгын хорооны  хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн 27.1.8, 27.4 дэх заалтуудын хэрэгжилтийн талаар иргэдээс гаргасан өргөдлийг хэлэлцсэн билээ. Тус хуралдаанаар иргэн Г.Цэдэнбалжир, Ц.Сарантуяа, Д.Дашдаваа, М.Хуандаг, Н.Гансүх нараас төрийн алба /Үндэсний аудитын газар, Баянгол дүүргийн 13-р сургууль, Дорнод аймгийн засаг даргын тамгын газар, Баян-Өлгий аймгийн татварын хэлтэс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар/-нд олон жил ажиллаж ирсэн ч өвчний улмаас өртөг өндөртэй эм тариа хэрэглэх, гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай болсон тул эмчилгээний зардалд дэмжлэг үзүүлэхийг өөрийн ажилладаг байгууллагаас хүссэн боловч шийдвэрлээгүй учраас тус байнгын хороонд тусламж хүссэн өргөдөл гаргасныг хэлэлцсэн юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан хуулиндаа төрөөс эмчилгээний зардалд хөнгөлөлт үзүүлнэ гэж заачихсан мөртлөө хэрэгжихгүй байгаа нь Засгийн газар, Эрүүл мэндийн яам ажлаа хийхгүй байгааг харуулж байна хэмээн шүүмжиллээ.
 
Тэрбээр хэлэхдээ “ Эрүүл мэндийн яам хууль хэрэгжүүлж ажиллаагүй байна.Хуулийн хэрэгжилтийг хангаагүй албан тушаалтантай хариуцлага ярина. Манай улсад гадаадад эмчлүүлэх, Монголд  эмчлэх боломжгүй өвчтэй иргэдэд эмчилгээний зардлын  тодорхой  хувийг улсаас олгодог. Ингэхдээ улсаас төрийн албан хаагч бол зардлын 60 хувийн, хувийн хэвшилд ажилдаг бол 5 хувийн зардлыг нь эргүүлж өгнө гэсэн байгаа. Энэ нь тийм ч  шударга зохицуулалт биш. Энэ хууль өөрөө иргэдийг төрийн байгууллага болон хувийн хэвшилд ажилласнаар нь ялгаварлан гадуурхаж байгаа юм.
 
 Монголын төр иргэдээ хаана ажилладагаар  нь ялгаварлаж болохгүй.
Монгол улсын иргэд Үндсэн хуулиараа эрүүл мэндийн үйлчилгээг адил тэгш хүртэх эрхтэй бас  зарчимтай. Хувийн хэвшилд ажиллаж байгаа бол 5 хувийн тусламж ав, төрд ажиллаж байгаа бол 60 хувийн тусламж аваарай гэдэг заалтыг болиод хувийн тэгштгэж  25-30 хувь гэдэг тодорхой жишиг тогтоох нь зүйтэй байх.Төрд  ажилласан нь илүү дэмжлэг авдаг хувийн байгууллагад ажилласан нь бага дэмжлэг авдаг байх юм бол Монголын төр иргэдээ ялгаварлан гадуурхсантай адил харагдаж байна гэдгийг хэлмээр байна. Би Эрүүл мэндийн яамнаас төлөөлж ирсэн Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргалаас асуумаар байна, “Танай яам хоёр жилийн дотор Монголд эмчлэгддэгүй өвчний жагсаалтыг хэдэн хувиар багасгаж чадав. Өөрөөр хэлбэл Монголд эмчилдэг болсон уу. Та нарын ажилын үр дүн үүгээр хэмжигдэнэ. Иргэдээ гадагшаа явж эмчлүүл гэж хэлдэг биш иргэдээ  Монгол улсдаа эмчилж чаддаг болсноороо эрүүл мэндийн салбарын ажил хэмжигдэнэ. Та нар ямар дэвшил гаргав. Элэг бөөр шилжүүлэн суулгадаг болсон гэж байна. Энэ элэг бөөр шилжүүлэн суулгах чинь 21-р зуунд асуудал биш болоод удаж байна. Хэрэв энэ санал санаачлагыг боловсруулаад ирэх юм бол салбар яам болоод  УИХ дэмжихэд бэлэн байна” хэмээсэн юм.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2015-01-29 03:07:09
    Батзанданг дэмжиж байна. иргэдээ ингэж ялгаварлан гадуурхаж болохгүй.
    122.254.127.34
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2014-06-13 09:07:30
    зах зээлийн нийгэмд харин ч хувийн хэвшил илүү байх ёстой тэдний төлсөн татвараас төр тогтдог биз дээ зөв санаа байна
    202.170.81.170
    Мэдэгдсэн Хариулах
  • Жаргалсүрэн 2014-06-05 01:15:12
    Төрийн албан хаагч гэж гадаадад эмчлүүлдэг хүмүүс нь хэдэн дарга нар байдаг зүгээр эмч багш бол авдаггүй шүү дээ одоо ийм зүйлийг сонсож байна
    202.21.116.2
    Мэдэгдсэн Хариулах
  • zow 2014-06-05 01:03:34
    zow shde hvnig haan ajillsnaar ni ylgawarlaj bn shde enig adil tegsh huwid shiljuuleh heregte shde
    103.9.91.146
    Мэдэгдсэн Хариулах
  • zochinzZOCHHHINochinNzzzochinAraaazzzzaa 2014-06-04 18:02:06
    teneg amitan dandaa iim teneg yum yarij hunii durgui hurgej bdag.Tord ajillad luivar sain hiisen gej 60 huviin hevshil 0.5 baina gene uu.
    182.160.6.92
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2014-06-04 11:15:23
    mash zuv helsen baina
    222.82.233.78
    Мэдэгдсэн Хариулах
  • ganaa 2014-06-04 10:20:12
    BATZANDAAAN naad heleed baga zvilee ter teneg UDWALD heleed ajil herg bolgooroio chni hel;dg zow shuu chmg demjij bn
    103.9.91.146
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-06-04 10:13:56
    Ингэж ялгаварлаад байгаа учраас төрийн албан хахагч болох гэж үхэн хатан хахууль барьж гүйцгээгээд байна шүү дээ. Батзандан зөв.
    182.160.3.120
    Мэдэгдсэн Хариулах