Туркменистаны Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Туркменистан Улсын Сайд нарын танхимын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Р.О.Мередов өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт бараалхлаа. Ерөнхий сайд Монгол улсад анх удаа айлчлал хийж байгаад талархал илэрхийлээд айлчлал хоёр улсын эдийн засгийн харилцааг урагшлуулна гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.

Туркменистан хийн түлш, нефтээрээ дэлхийд тэргүүлдэг бол Монгол улс нүүрс, уран, алтны нөөцөөрөө баялаг. Бид уул уурхайгаа ашиглахаас гадна дэд бүтэц, аялал жуулчлал, хөдөө аж ахуй зэрэг бусад салбарт ч хамтран ажиллах боломж нээгдэж байгаад баяртай байна. Хоёр улсын  иргэд харилцан визгүй зорчихоор болсон нь хоёр улсын эдийн засаг, худалдааны харилцааг сайржуулахад үр дүнтэй. Мөн олон улсын түвшинд харилцан бие биенээ дэмжиж, бүх салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа  Ерөнхий сайд илэрхийллээ.

Уулзалтаар Туркменистаны талаас Монголд байгалийн хий нийлүүлэх боломжийн талаар судлах, хоёр улс хамтарч аялал жуулчлалаа хөгжүүлэх, бизнес форум зохион байгуулах зэрэг саналыг тавьсан бол Монголын талаас  ноос ноолуур арьс ширэн бүтээгдэхүүн, үхэр, хонины мах гаргах саналтай байгааг онцолсон юм. Дээрх асуудлыг шийдвэрлэхэд хоёр улсын Засгийн газар хоорондын комисс гаргах, мөн Худалдаа аж үйлдвэрийн танхимын хамтын ажиллагааг сайжруулах, Зам, тээврийн сайдаар ахлуулсан баг тус улсаас байгалийн хийн чиглэлээр туршлага судлах сонирхолтой байгааг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ үеэр онцоллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.