“ФИФА”-ийн Ерөнхийлөгч огцорч, Англи 2018 ба 2022 оны тэмцээнүүдийг өөр улсуудад явуулахыг уриалав
“ФИФА”-ийн Ерөнхийлөгч Йозеф Блаттер албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорсон явдал дэлхийн нийтийн анхаарлыг хамгийн ихээр татсан үйл явдал болов. Блаттер зургаадугаар сарын 2-нд Швейцарын Цюрихт хэвлэлийн бага хурал зарлаад “Би бүрэн эрхээсээ татгалзаж байна. Өөрчлөлт ба шинэчлэлийн төлөө би идэвхтэй тэмцсэн. Гэвч ганцаар тэмцэх боломж байхгүй байна” гэсэн үгтэйгээр дахин сонгогдоод хэдхэн хонож байгаа албан тушаалаасаа бууж байгаагаа мэдэгдлээ.  Тэрээр “Энэ бол хөлбөмбөгийн хувьд хамгийн шилдэг хувилбар гэдэгт итгэлтэй байна. ФИФА-д тулгараад байгаа асуудлууд дуусаагүй байна гэжээ. Гэхдээ зүгээр нэг татгалзсангүй орыг нь авах хүнийг сонгохын тулд хамгийн ойрын хугацаанд ФИФА-ийн онцгой конгрессыг дуудан хуралдуулах шаардлагатай гээд хэрэгтэй гэж үзвэл Ерөнхийлөгчийн  сонгуульд нэрээ ахин дэвшүүлэхэд бэлэн гэв.
 
Блаттерийн дуулиант мэдэгдлийн дараагаар хөлбөмбөг ба их спорттой холбоотой нэр, нөлөөтэй хүмүүс тайлбар хийж эхлэв. Тухайлбал, Английн хөлбөмбөгийн холбооны тэргүүн Грег Дайк 2018 онд Орост, 2022 онд Катарт дэлхийн аваргын тэмцээн зохион байгуулах шийдвэрийг дахин авч хэлэлцэх боломж нээгдэж байгааг онцолжээ. Тэрээр “Дэлхийн аваргын энэ хоёр тэмцээнийг дахин хэлэлцэх боломжтой боллоо. Би л Катарын оронд байсан бол тун ч таагүй байдалд орж байгаа даа” гэжээ.
 
Европын хөлбөмбөгийн ассоциацуудын холбоо /УЕФА/ ны Ерөнхийлөгч Мишель Платини “Энэ бол маш хүнд хэдий ч зоригтой бөгөөд зөв шийдвэр” гэсэн байна. Мөн хэдхэн өдрийн өмнө явагдсан ФИФА-ийн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө тэрээр Блаттерт “Хөлбөмбөгийн нэрийг бодоод албан тушаалаасаа татгалзаач гэж гуйж байна” гэж хэлсэн тухайгаа дурсжээ. Тэр үед Блаттер хариуд нь сонгуулиас нэрээ татаж авахад дэндүү оройтсон гэсэн хариу өгсөн гэнэ.
 
Германы Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайер нь Блаттер огцорсон явдлыг дэмжээд “Бүгдийг шинээр эхэлнэ гэдэг маш зөв. Албан тушаалтнууд ба дэмжигчид хоорондын зөрөө хэзээ ч ийм их байгаагүй” гэжээ. Штайнмайерын бодлоор одоо жингийн нэг талд толгой эргүүлсэн арга саам, шунал байгаа бол нөгөө талд нь элдэв ашиг харалгүйгээр системийг өөрчлөхийг хүсэж байгаа хүмүүсийн хичээл зүтгэл байгаа аж.
 
Блаттерийг албан тушаалаасаа огцроход АНУ-ын хууль сахиулах байгууллагуудын эхлүүлсэн ФИФА дахь авлигын хэрэг шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн. ФИФА-ийн арав гаруй гишүүдийг баривчилсны дараанаас л түүний огцрох, сонгуулиас нэрээ татаж авах эсвэл сонгууль явуулахыг хойшлуулахын уриалж, шаардаж, эхлээд байсан юм. Блаттер ийнхүү хүнд шахалтад орж албан тушаалаасаа огцорсон ч Америкийн Мөрдөх товчоо түүнтэй холбоотой мөрдөн байцаалт явуулсан хэвээр байгаа тухай Америкийн хэвлэлүүд мэдээлж байна. Тухайлбал, “ABC News”-д Холбооны мөрдөх товчоон дахь нэрээ нууцалсан эх сурвалж хэлэхдээ Блаттерийн талаар мөрдөн байцаалт явуулбал ФИФА-ийн зарим албан тушаалтан арай дуулгавартай болж магадгүй байгаа гээд “Одоо хүмүүс өөрийгөө л авч үлдэхийг хичээж байгаа болохоор магадгүй хэн нь түрүүлж матаас хийх вэ гэсэн уралдаан ч явж байж болох юм” гэжээ.
 
Гэхдээ  ФИФА-ийн конгрессыг  яаралтай  хуралдуултал наад зах нь 9 сар шаардлагатай тул Орос 2018 оны дэлхийн аваргын тэмцээнийг явуулах эрхээ хадгалж үлдэх нь бараг шийдэгдсэн гэж зарим шинжээч үзэж байгаа аж.
 
Эх сурвалж: “Deutsche welle”.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-06-04 13:25:01
    ene orosd delxiin avrag shalgaruulax temtseen yavuulaxgyi gesen USA giin bodlogo
    103.23.51.3
    Мэдэгдсэн Хариулах
  • zzzzz 2015-06-04 07:40:59
    serbees kosovag salgaj shine uls baiguulsan usa sain uls uu
    180.149.78.28
    Мэдэгдсэн Хариулах
  • Zaluu 2015-06-04 03:26:23
    tusgaar ulsiin gazar nutgiin buren buten baidald shuud halddag huchirhiilegch orosod hiihee boliosoi. Muu heluuldeg americuud henii ch gazriig bulaagaguishd
    36.2.140.124
    Мэдэгдсэн Хариулах
    • Индиан хүн 2015-06-05 01:53:10
      Чиний Америк чинь хэний газар дээр байгааг чи мартжээ.Оршин суугчидийг хоморголон хядаад газарыг нь авсан гэж байхымдаа түүхэнд
      103.229.122.234
      Мэдэгдсэн Хариулах