“Аюулгүй, амгалан Улаанбаатар ба иргэдийн үүрэг, оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хууль Сахиулахын Их сургуультай хамтран нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан  “Аюулгүй, амгалан Улаанбаатар” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Аюулгүй, амгалан Улаанбаатар ба иргэдийн үүрэг, оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. Тус эрдэм шинжилгээний бага хурал 2 үе шаттай болсон бөгөөд хууль, эрх зүйн чиглэлээр ажилладаг албан хаагч, судлаач, оюутнууд оролцсон байна.
Эхний шатад 40 гаруй илтгэл хүлээн авснаас шүүгчид 15 илтгэлийг 2-р шатанд шалгаруулж өнөөдөр оролцогчид илтгэлээ танилцуулж, шилдгүүдийг шалгарууллаа. Оролцогчид Улаанбаатар хотын аюулгүй, амгалан байдлыг хангахад оршин суугчийн үүрэг оролцоо, Биологийн аюулгүй Улаанбаатар-Иргэдийн үүрэг оролцоо, Аюулгүй амгалан Улаанбаатар хот-төр, захиргааны байгууллага, иргэдийн хамтын ажиллагаа зэрэг сэдвийг онцлон олон шинэ санал, санаачилгыг дэвшүүлсэн юм. Эдгээр санал, санаачилгаас шилдгийг шалгаруулж, цаашид ажил болгож хэрэгжүүлэхээр зохион байгуулагчид холбогдох албаныханд зөвлөмж болгон хүргүүлсэн байна.

Эрдэм шинжилгээний бага хурлын шилдгүүдээр

1-р байр ЭМШУИХ-ын судлаач Ц.Мөнхцэцэг
2-р байр НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Баялагцэнгэл
3-р байр Нийгмийн эрүүл мэндийн судлаач Ч.Чулуунбаатар

Оюутны ангилалд

1-р байр Шихихутуг хууль зүйн дээд сургуулийн оюутан М.Хатанзориг
2-р байр Хууль сахиулахын Их сургуулийн сонсогч М.Хүдэрхүү
3-р байр МУИС-ийн оюутан Э.Сундуй нар шалгарлаа.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.