“Миний дэлгүүр” “гахай” наалт наалгаж, хангалтгүй үнэлгээ авлаа
Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааны хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагын цэвэрлэгээ, ногоон байгууламж, тохижилтод үнэлгээ өгч эхэлсэн.

Нийслэлийн Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны “Түшиг” хүнсний дэлгүүр өөрсдийн хөрөнгөөр ус зайлуулах хоолой барьж, “Наран билэг” худалдааны төв, 3 дугаар хорооны “Нарны сайхан хороолол” сууц өмчлөгчдийн холбоо, 21 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн “Сэлбэ” сууц өмчлөгчдийн холбоо, “Pizza” худалдааны төв орчноо тохижуулсан тул “smile” наалт авлаа.

Мөн Баянгол дүүргийн 94 дүгээр цэцэрлэг орчноо тохижуулан гаднах хашаагаа бүрэн шинэчилж, ногоон байгууламж хийж, цэцэрлэгийнхээ гадна талбайд автомашины хуучин дугуйгаар заан, уралдааны машин, авгалдай, танк хийсэн тул “баярлалаа” гэсэн тодотголтой инээмсэглэж буй хүний дүрс бүхий “smile” наалтаар үүдээ чимэв.
 
Харин “Тоса” худалдааны төвийн гаднах орчин нь бохир, эргэн тойронд нь хог хаясан, гадна үүдэнд нь байрлах лангуу эрүүл ахуйн шаардлага хангаагүй тул “гахай”-ны дүрс бүхий анхааруулсан  наалт наалгалаа. Мөн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны иргэн Батсайханы худалдааны павильон, “Жин хэмжүүр” ХХК, Стандартчилал хэмжилзүйн үндэсний төв, “Миний дэлгүүр”, Баянзүрх хүнсний дэлгүүр, Ото зоог, Нийслэл караоке club, Royal кафе, Ажлын хувцасны дэлгүүр, Арти супермаркет, “Ганга дагшин” эмийн сан гэх мэт байгуулагууд “гахай” наалт наалгаж, хангалтгүй үнэлгээ авлаа. Хангалтгүй үнэлгээ авсан аж ахуйн нэгжүүд орчноо цэвэрлэж гаргасан зөрчлөө арилгасан тохиолдолд  хангалттай гэсэн үнэлгээ авах боломжтой гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2015-06-04 09:20:31
    haha, nudee olson shagnal baina :)
    112.72.13.47
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-06-04 03:59:41
    BZD-n 4-r horooni 65.66-t bairni orchim arai denduu bohir bgshde.suh ni yu ch hiideggui tatan buulgabal taarna.
    202.21.106.139
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-06-04 02:07:19
    Энэ маш зөв үйл ажиллагаа болж байгаа юм. Тоса худалдааны төвийг татан буулгавал таарна. Доторх ариун цэвэр нь ч муу, дандаа хулхи шимийн архи зардаг.
    49.0.195.14
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-06-04 01:04:00
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    49.0.200.130
    Мэдэгдсэн Хариулах