Хурандаа Н.Ууганбаярт цолыг нь эргүүлэн олгоно

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Н.Ууганбаярын нэхэмжлэлтэй Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хянан хэлэлцлээ.

Нэхэмжлэгч Н.Ууганбаяр Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах, цагдаагийн цол хураах тухай” 526 дугаар тушаалын 2, 3 дахь заалтын Н.Ууганбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, өмнө ажиллаж байсан албан тушаалтай дүйцэхүйц ажил, албан тушаалд эгүүлэн тогтоохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулан, хурандаа цолыг буцаан олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан юм.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх дээрх хэргийг 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд Н.Ууганбаярын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Ингэснээр Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 526 дугаар тушаалын Н.Ууганбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэх ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг Цагдаагийн ерөнхий газрын даргаас гаргуулж Н.Ууганбаярт олгохоор болж байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2015-06-04 03:14:25
    Анхан шатны болон давж заалдах шатны, хяналтын шатны Шүүхүүд яагаад өөр өөр шийдвэр гаргадаг юм бэ. Хуулиндаа байна уу. Хуульчиддаа байна уу.
    202.179.11.58
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-06-03 23:28:53
    Тушаалаа үндэслэлтэй гаргадаг болох хэрэгтэй. Шүүхэд ЦЕГ-ын даргын тушаал дандаа унадаг. Бас хүн хохироодогоо болох хэрэгтэй.
    103.26.195.22
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-06-03 07:51:29
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    49.0.200.130
    Мэдэгдсэн Хариулах