Бичил зээлийн сан байгуулна
Улаанбаатар хотын хүн ам сүүлийн 10 жилд 50%-иар өссөн. Тиймээс ажиллах хүчний оролцооны түвшинг нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор урган гарч байгаа. Энэ оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх зорилгоор “Бичил бизнесийг дэмжих ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр”-ийн уулзалт хэлэлцүүлэг боллоо. Хурлаар нийслэлийн нийгэм эдийн засгийн 2014 оны зорилтын хүрээнд бичил бизнес эрхлэлтийг дэмжих зорилгоор Бичил зээлийн сан байгуулах гэж буй талаараа холбогдох албаныхан мэдээлэл хийсэн юм.

Нийслэлийн иргэдийн бичил бизнесийг дэмжих замаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж өрхийн амьжиргааны түвшинг тасралтгүй дээшлүүлэх боломж бүрдэнэ. Бичил зээлийн хэмжээ 5 сая хүртэл төгрөг бөгөөд  жилийн хүү нь 1 хувь, зээлийн хугацаа 24 сар хүртэл байх юм. Бичил зээлд хамрагдсан иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг төрөөс худалдан авах, зах зээлд борлуулах  боломжийг бүрдүүлж онлайн худалдаа, сайн өдрийн зах, бичил бизнесийн зах ажиллуулан бодлогын хувьд дэмжих юм байна.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.