“Буянт-Ухаа” хорооллын оршин суугчид байрандаа орж чадаагүй байна
Буянт-Ухаа хороололд оршин суухаар бүртгүүлсэн 1545 иргэнд сугалаа таарч, 1000 гаруй нь урьдчилгаа 30 хувийн төлбөрөө төлжээ. Гэтэл урьдчилгаа төлбөрөө төлсөн иргэд сарын дараа байрандаа орох талаар мэдэгдсэн.  Учир нь урьдчилгаа төлсөн айлуудын үлдэгдэл мөнгө банкнаас хараахан шилжиж ирээгүй байгаа аж. Энэ нь түрээсийн байранд амьдардаг болон хашаа байшин, газраа зарж урьдчилгаа төлбөрөө төлсөн иргэдэд энэ нь хүнд тусч байгаа аж. Харин ТОСК-ийн зүгээс банкнаас мөнгө нь шилжиж ирсэн айлуудыг шууд оруулна хэмээн хэллээ. Түүнчлэн улсын комисс тус хороололд ажиллаад дууссан байна. Ингээд 14 хоногийн акт гаргаж баталгаажуулах юм байна.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Байр захиалагч 2014-06-04 09:06:27
    ТОСК үйл ажиллагаа үнэхээр муу явагдаж байна. Арилжааны бүх банк Буянт Ухаа 1 хороололд зээл өгөх боломжгүй гэсэн хариу өгч байна. Учир нь тухайн байрыг 15жилийн хугацаанд түрээслүүлэх болон худалдахыг хориглоно гэсэн заалтаас болоод банкууд татгалзаад ба