Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг өнөөдөр /2015.06.03/ өргөн барилаа.

Манай улс 2014 оны урьдчилсан гүйцэтгэлээр дэлхийн нийт 131 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт эргэлт 11.01 тэрбум ам.доллар /20.01 их наяд төгрөг/, үүнээс экспорт 5.8 тэрбум ам.доллар /10.54 их наяд төгрөг/, импорт 5.2 тэрбум ам.доллар /19.45 их наяд төгрөг/ байгаа ба гадаад худалдааны нийт эргэлтэд экспорт 52.44, импорт 47.56 хувь байна.

Дэлхийн зах зээлд өрсөлдөх Монгол Улсын харьцангуй давуу тал болох хөдөө аж ахуй, уул уурхайн түүхий эдийн нөөцийг эргэлтэд оруулж, экспортод чиглэсэн, импортыг орлох, өрсөлдөх чадвартай, үнэ цэнэ шингэсэн, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг төрөөс дэмжин хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулан эдийн засгийн тогтвортой байдлыг хангах гол үзэл баримтлалд тулгуурлан “Үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуулийн төслийг боловсруулсан байна.

Үйлдвэрлэлийг дэмжих тухай” хууль батлагдсанаар Монгол Улсын нутаг дэвсгэрт тарьж ургуулсан, өсгөж үржүүлсэн, олборлосон, эсхүл импортын түүхий эдээр үнэ цэнэ шингээж боловсруулалт хийсэн экспортын чиг баримжаатай, импортыг орлох эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг төрөөс дэмжих харилцааг зохицуулна. Харин ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах үйл ажиллагаа, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болон хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хуулийн этгээдийг дэмжих харилцаанд хамаарахгүй юм байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-06-03 07:55:03
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    49.0.200.130
    Мэдэгдсэн Хариулах