Монголын үндэсний музей нээлттэй хаалганы өдөрт оролцоно
Энэ сарын 8-ны өдөр 9.00-16.00 цагт Чингисийн талбайд соёлын салбарынхан нээлттэй өдөрлөг зохион байгуулахаар болжээ. ССАЖЯ-аас явуулж буй эл нээлттэй өдөрлөгт Монголын үндэсний музей оролцон өөрийн үндсэн үйл ажиллагаа, эрдэм шинжилгээ судалгаа, олон нийтэд зориулсан үйлчилгээ, гадаад дотоодод зохион байгуулсан үзэсгэлэн зэрэг 2013, 2014 онуудад хийсэн ажлынхаа талаар олон нийтэд тайлагнах гэнэ. 

Нээлттэй өдрийн үеэр,
-Музейгээс эрхлэн гаргадаг ном, сэтгүүл, тараах материал, бэлэг дурсгалын зүйлс худалдаална.
-“Азын 4 бэрх” сугалаат хөтөлбөр зохион байгуулна.
-Танилцуулга үнэгүй тараана.
-“Монгол наадгай” музейн боловсролын хөтөлбөрийг зохион байгуулна.
-Музейн үйл ажиллагааг тайлагнасан шторк үзүүлж танилцуулна.
 
Энэ үйл ажиллагааны гол зорилго нь музейн үйл ажиллагаагаар соёлын өвийг хадгалан хамгаалж, судлан шинжлэх хийгээд олон нийтэд түгээж буй талаар иргэдэд мэдээлэл өгөх ач холбогдолтой юм.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.