“Венийн үдэш” цэнгүүнд 120 гаруй хүний бүрэлдэхүүнтэй найрал хөгжим эгшиглэнэ
"Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар Вена хотуудын соёлын хамтын ажиллагааны нэг томоохон арга хэмжээ болох "Венийн үдэш" цэнгүүнийг 2 дахь удаагаа 06-р сарын 05-ны өдөр 17 цагаас Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулах гэж байна. Энэхүү үйл ажиллагаанд Австри улсын Вена хотын албаны төлөөлөл болон удирдаач, бүжгийн багш, хөгжимчдөөс гадна Улсын Дуурь бүжгийн Эрдмийн театрын Симфони оркестр, Улсын филармоний Симфони оркестр, Нийслэлийн Улаанбаатар чуулгын "Хангарьд" үндэсний найрал хөгжим, Хүүхэд Залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын үлээвэр хөгжмийн хамтлаг, Зэвсэгт  хүчний  жанжин штабын үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим болон Улаанбаатар бүжгийн Спортын холбоо, Монголын Нийтийн бүжгийн холбооны бүжигчид оролцож байгаагаараа онцлог юм.

"Венийн үдэш" цэнгүүнд И.Штраусын бүтээлүүдээс гадна “Уран хас”, “Дурлалын вальс”, “Миний Улаанбаатар” зэрэг Монголын сонгодог вальс хөгжим эгшиглэх болно. Монголын урлагийн шилдэгүүд нэг дор цугларах энэхүү "Венийн үдэш" цэнгүүний ерөнхий удирдаачаар Австри улсаас Маттhias Fletzberger, Монгол улсаас УГЗ Н.Бүтэнбаяр, УГЗ Н.Туулайхүү,  удирдаач Д.Нямдаш, Ч.Төмөрбат нар оролцож байна. Ерөнхий найруулагчаар Нийслэлийн Улаанбаатар чуулгын дарга Р.Мөнхсайхан ажиллаж байна.

Нийт 120 гаруй хүний бүрэлдэхүүнтэй симфони оркестр, вальс бүжгийн 100 хос, нийтийн бүжиг, вальс бүжиг сонирхогч олон зуун хүмүүсийг нэгтгэсэн энэхүү гайхамшигт үдэшт таныг  хүрэлцэн ирэхийг урьж байна гэж Нийслэлийн Соёл, урлагийн газраас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-06-03 02:00:22
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    49.0.200.130
    Мэдэгдсэн Хариулах