Тэр бvсгvйтэй би хэзээ, хэрхэн, яаж танилцсанаа огт санадаггvй юм. Бид их л эртнээс биесээ мэддэг болсон юм шиг санагддаг. Тийм ч болоод тэр vv, бид их хурдан дотноссон юм даг. Бид хамтдаа амьдарч, өглөө бvр мөрөн дээр минь зєєлєн vнсэн сэрээж, vдэш бvр цээжинд минь наалдан унтдаг болсноор бvхэл бvтэн өвлийг vдлээ. Харин хавар ирэхэд, би нутаг буцах болсон юм. Тvvнтэй хамт амьдрахаасаа өмнө энэ шийдвэрийг гаргасан байлаа. Би шийдвэрээ өөрчлөөгvй.
“Маргааш явлаа” гэхэд минь тэр миний нvд рvv “Ингээд л явах гэж байгаа юм уу” гэсэн шиг удаан ширтэж билээ. Цоо ширтэх харцнаас нь дальдчин доош харахад минь “Сайн яваарай. Явсан нь зөв байх аа” гэх нь тэр. Тvvнийг тэгж хэлнэ чинээ бодоогvй суусан би бvсгvйн нvvр рvv огцом хартал тэр надаас харцаа салгаагvй хэвээр өөрийгөө хvчлэн инээмсэглэж суув. Тэгснээ жижигхэн онигор бор нvдэнд нь юу юугvй нулимс цийлэгнээд ирэх нь тэр ээ. Гэвч тэр инээмсэглэсээр л суулаа. Би тэссэнгvй. “Хvvе, уйлах гээд байгаа юм биш биз дээ” хэмээн шоглох мэт асуувал тэр “Vгvй ээ, би уйлахгvй” гээд харцаа буруулав. Би тvvний цэвэрхэн бор хацар руу баруун гараа ойртуулан “Юуны магад, ингээд алгаа тосчихъё” гэвэл тэр ахиад л над руу ямар нэгэн юм асуух мэт ширтлээ. “Миний алган дээр ганц дусал нулимс хайрлаач” хэмээн өөрийгөө дэмий хvчлэн хэлтэл тэр алганд минь зvvн хацраа нааж, тэгснээ хэлбэрлэг, бvлээхэн ягаан уруулаараа алган дээр минь vнсэв. Гэтэл сувдан дусал тvvний аньсаганаас юу юугvй халин, өвдгөн дээр минь унах нь тэр ээ. Тэрхvv нандин ганц дусал өвдгийг минь бvлээцvvлээд, агшинаа хамаг биеэр минь тархчих шиг болж, сэтгэлийг минь сvрхий их гунигт автуулчихав. Тvvний нvднээс дахин нулимс дуссангvй.
***
Өглөөний 08:00 цаг. Тэр бид хоёр вокзал дээр суудлын галт тэргээ хvлээсэн олны дунд салж ядан хэсэг зогслоо. Бvсгvй газар ширтээд л байлаа. Би гэдэг арчаагvй амьтан юу ч хэлж чаддаггvй. Суудлын галт тэрэг хачин муухай чарлах дуунаар би цочсон мэт урагш ухасхийн, тvvнийг тэвэрч аваад, бvлээн уруулыг нь шуналтайяа озлон vнсэж эхлэв. Тvvний уруулаас уруулаа салгаж ядан байсан өөрийгөө хvчлэн болиуллаа. Тvvнийхээ нарийхан ширхэгтэй, зөөлөн хар vсээр оролдон хэсэг зогсов. Дараагийн хэдэн агшинд тvvнтэйгээ духаа нийлvvлж зогсоод, худлаа л өөрсдийгөө хvчлэн хуурамчаар инээмсэглэцгээв. Ийм байдалд би их дургvй. Төсөөлж байснаас минь хэтэрхий удаан vргэлжилсэн энэ байдлаас гарахын тулд хурдхан л галт тэрэг рvvгээ гvйлээ. Тvvн рvv огт эргэж харахгvй ээ гэж бодсон ч чадсангvй. Галт тэрэгнийхээ хаалган дээр ирээд тvvн рvv эргээд харчихлаа. Тэр миний араас удаан бас тайван алхаж явна. Тэгснээ над руу биш галт тэрэг рvv хараад зогсчихлоо. Нvдээрээ галт тэрэгний цонх руу дохиж байна.
Би олны дундуур зvтгэлсээр өөрийн хуваарьтай суудал дээрээ ирэв. Суудалдаа сууж ч амжаагvй байхдаа цонхоор харлаа. Цонхны цаана тэр хуурамч инээмсэглэлээр гунигт царайгаа чимээд, зогсож байв. Галт тэрэг хөдлөх дохиогоо өгөх агшинд тэр уруулаа жимэлзvvлэн, vнсэх мэт хөдөлгөөн хийлээ. Намайг өөрөө ч мэдэлгvй уруулаа цорвойлготол тэр огцом эргэж хараад, цаашаа чигээрээ алхчихав. Галт тэрэг хөдөллөө. Тэр эргэж харсангvй. Бодвол уйлж байгаа бололтой.
Би гар утасаа яаран гаргаж ирээд, яарч сандран хэдэн товчлуур дарлаа. “Битгий уйлаарай, бид удахгvй уулзана”. Мессеж сэнд. Тvvнээс хариу ирсэнгvй.
***
Нутагтаа ирснээс хойш сэтгэл нэг л тогтворгvй. Цаг мөч бvрийд тvvний тухай бодно. Гэтэл тvvнээс бас л сураггvй. Бvхэл бvтэн гурван сарын турш нэг гэрт амьдрахдаа би тvvний уруулыг озлон vнсэхээс хэтэрдэггvй байлаа. Тvvнд дурлана гэж, бас тvvнийг санана гэж ч боддоггvй байв. Гэтэл...
Хаврын дараа зун. Зуны дараа намар эхлэв ээ. Зөөлөн саарал бороо гунигтай шивэрч, гээгдмэл шаргал навчис хөл дор хөглөрсөн тэр нэгэн өдөр гар утсаараа санаандгvй оролдож суугаад аль зургаан сарын өмнөөс өдөр бvр бичдэг байсан ч илгээж чадалгvй хадгалаад л орхичихдог байсан мессежээ тvvн рvv илгээчих нь тэр ээ. Энэ бvхэн хэдийгээр санамсаргvй vйлдэл байсан ч мессеж сэнд гэсэн бичгийг уншаад сэтгэл бvvр онгойгоод явчих шиг санагдав. Бvvр зоригтой ч болчихсон юм шиг... . “Битгий уйлаарай, би чамд хайртай”. Энэ л мессежийг галт тэргэнд суусан даруйдаа бичсэн ч төгсгөлийг нь өөрчлөөд илгээчихэж билээ.
Санамсаргvй vйлдэл минь надад сvрхий их хvч чадал өгчээ. Тvvн рvv залгалаа. Дуудаж байна. Гэвч тэр утсаа авахгvй их удах шиг санагдав.
-Байна уу?
-Байна аа.
-Сайн уу?
-Би ч гэсэн...
-Айн?
-Би ч гэсэн чамд хайртай...
Тvvний хоолойны зангирсан өнгөнөөс хацрыг нь даган бvлээн дуслууд урсаж байгааг би мэдрэв. “Битгий уйлаарай” гэж хэлээд байхад...” гэвэл тэр:
-Би... би... уйлаагvй гэчихээд бvр цурхиран уйлж эхлэв ээ.

Өглөөний сонин
Ц.Баттуяа
Ц.Баттуяа