Маргааш Дэлхийн байгаль орчны өдөр
Жил бүрийн зургаадугаар сарын 5-нд  Дэлхийн Байгаль орчны өдөр тохиодог. Энэ өдөр дэлхий даяараа  байгаль орчныг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулж, олон нийтэд сурталчилдаг.
Дэлхийн Байгаль орчны өдрийг 1972 оноос эхлэн НҮБ-ын санаачилгаар  улс орнууд тэмдэглэж ирсэн бөгөөд энэ өдөр байгаль орчны тулгамдсан асуудалд бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулж,  улс төрийн зөв шийдвэр гаргах   үйл ажиллагааг дэмжих зорилготой үйл ажиллагаа явуулдаг.

Түүнчлэн НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр нь энэ өдрөөр  дамжуулан байгаль орчны тулгамдсан асуудлуудад  дэлхий нийтийн анхаарлыг хандуулж, байгаль орчноо хамгаалан хайрлах нь хүн бүрийн үүрэг хариуцлага болохыг таниулах,  тогтвортой хөгжлийг дэмжих зорилго агуулдаг. Түүнчлэн дэлхий нийтэд танил болсон,   үр дүнтэй хэрэгжиж байгаа олон санал санаачлага, үйл ажиллагааг идэвхижүүлэх,  байгаль орчны асуудлаар дэлхий нийтээрээ үзэл бодлоо илэрхийлэх,  мэдээлэл солилцох боломжийг дэмжихэд хөтөлбөрийн үйл ажиллагаа чиглэдэг байна.

Тэгвэл манай улсад Дэлхийн байгаль орчныг тохиолдуулан маргааш “Зөв сонгож, хэмнэлттэй хэрэглэе” уриан дор Их, дээд сургууль, МСҮТ, Коллежийн оюутан сурагчдын дунд зохиогдох Flash mob-ын уралдаан болно. Мөн “Монголчуудын байгаль хамгаалах өв соёл, уламжлал ба орчин үе” Эрдэм шинжилгээний бага хурал, Монгол Улсын хөгжлийн хөшүүрэг болох дэд бүтцийн төслүүдийн зэрлэг амьтдын нүүдэл, амьдрах орчин дахь нөлөөлөл, түүний шийдлийн талаар бүтээсэн “Гарц” баримтат киноны нээлт “Тэнгис” кинотеатрт тус тус зохион байгуулагдана.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.