“Malaysian Airlines” компани техникийн дампуурлаа зарлалаа
Өнгөрсөн 2014 онд  “Malaysian Airlines” компанийн хоёр онгоц осолдож олон зуун хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл энэхүү осолуудтай холбоотойгоор өмнө нь унаад байсан тус компанийн санхүүгийн байдал улам дорджээ. Энэ нь компанийг техникийн дампуурлаа зарлаж, ажилчдаа цомхотгоход хүргэсэн байна.  

Энэ талаар компанийн тэргүүн Кристоф Мюллер “Манай компани техникийн дампуурлаа зарлаж байна. Компанийн санхүүгийн гүйцэтгэлийн үнэлгээ 2014 онд болсон хоёр ослоос өмнө ч буурсан үзүүлэлттэй байсан. Харин онгоцны осол компанийн санхүүгийн асуудлыг улам хурцатгасан” гэлээ.
 
Malaysia Airlines компанид бүтцийн өөрчлөлт хийх ажлын хүрээнд тус компанийн 20 мянган ажилтны 6000 хүнийг цомхтгох юм байна.Тус компани 2015, 2016 онуудад шархаа эдгээх болон санхүүгийн байдлаа тогтворжуулахаар ажиллах бол 2017 онд бүхнийг шинээр эхэлнэ хэмээн мэдэгдсэн талаар ВВС агентлаг мэдээлжээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Амлахад амар хэрэгжуулэхэд хэцуу 2015-06-02 13:54:12
    Нэгэнт алдсан нэр хунд сэргэхэд ч тийм амаргуй дээ
    43.242.243.249
    Мэдэгдсэн Хариулах