Хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг хойшлуулж магадгүй
Хүүхдүүдийн зуны амралт эхэлж буй эдгээр өдрүүдэд хүүхдийн зуслангууд ч багачуудаа хүлээж авахаар бэлтгэлээ хангаж байгаа.  Хүүхдийн зуслангууд энэ сарын 18-наас эхний ээлжийн хүүхдүүдээ хүлээж авна хэмээн мэдэгдээд байсан юм.
 
Тэгвэл улсын хэмжээнд улаанбурхан өвчний тархалт буурахгүй байгаатай холбоотойгоор  олон нийтийг хамарсан нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахгүй, оролцохгүй байх, хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг түр хойшлуулах Эрүүл мэнд, спортын дэд сайдын сайдын зөвлөмж гарсан байна.Тиймээс хүүхдийн зуслангуудын үйл ажиллагаа хойшилж магадгүй болоод байна.
 
Гэхдээ зуслангийн үйл ажиллагааг хэдийнээс, хэд хоногоор хойшлуулахыг нийслэл, аймгуудын Засаг дарга нар шийдэх юм байна.
 
Дашрамд дуулгахад хүүхдийн зуслангуудын үнэ ханш 150-180 мянган төгрөг байгаа аж. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.