Татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг энэ сараас хөдөлгөөнд оролцуулахгүй
Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/143 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг автомашины татвар, төлбөр хураах ажлыг 2015 оны хоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхэлж зохион байгуулсан билээ. Харин өнгөрсөн сарын 31-нээр татвар хураалтын ажил дууссан.
 
Тиймээс Энэ хугацаанд татвараа төлөөгүй авто тээврийн хэрэгсэл бүхий жолооч нарт Замын цагдаагийн алба нь өөрийн эрх хэмжээ, хуулийн хүрээнд авто тээврийн эзэмшигчдэд хариуцлага тооцож, өчигдрөөс буюу энэ сарын 1-нээс эхлэн замын хөдөлгөөнд оролцуулахгүй байгаа юм.
 
Нийслэлийн хэмжээнд авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах нэг цэгийн үйлчилгээ нийт 21 байршилд ажиллажээ. Энэ 21 байршлийн нэг болох Дүнжингарав худалдааны төв дээр төвийн зургаан дүүргээс нэмэлт цэгүүд байршин амралтын өдрүүдэд уртасгасан цагаар ажилласан билээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2015-06-02 03:02:17
    Татвараа амжаад төлсөн байхад болоо шүү дээ. Хөдөө явж байгаа машинууд татвараа төлсөн тамгаа даруулж амжаагүй байж болно. Саад хотгор бүү хийж дарамтла
    202.70.41.62
    Мэдэгдсэн Хариулах
  • ы 2015-06-02 02:07:29
    Манайхан дэндүү юм. Ашигласан бол татвараа төлөх хэрэгтэй ш дээ... Зурагтаар бөөн оочер байна гэж байсан.
    206.75.247.226
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-06-02 01:26:01
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    49.0.200.130
    Мэдэгдсэн Хариулах