Маргааш бүх нийтээр амарна
Зургадугаар сарын 1-ний даваа гарагт буюу маргааш бүх нийтээр амарна. Тодруулбал Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу “Хүүхдийн баяр”-ын өдрийг нийтээр тэмдэглэх баяр гэж үзсэн билээ. Тиймээс энэ өдөр улс орны хэмжээнд бүх нийтээр амарч, эх үрсийн баярыг тэмдэглэх юм. Энэ жилийн хувьд Улаанбурхан өвчин дэгдсэнтэй холбоотой олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахгүй байхыг эмч мэргэжилтнүүд зөвлөж байгаа ч Чингисийн талбай болон, Хүй долоон худагт баярын нэгдсэн арга хэмжээ болохоор төлөвлөгджээ.
 
Тэгвэл "Нийтээр тэмдэглэх баярын өдөр" болон "нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдрийн" талаар хуульд хэрхэн заасан байдгийг хүргэе.
 
НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ БАЯРЫН ӨДӨРТ:
4.1.1. Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: 7 дугаар сарын 11, 12, 13, 14, 15;
4.1.3.Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3;
4.1.4. Шинэ жил: 1 дүгээр сарын 1;
4.1.5. Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: 3 дугаар сарын 8;
4.1.6. Хүүхдийн баяр: 6 дугаар сарын 1.
4.1.7.Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: 12 дугаар сарын 29.
4.1.8. Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1.
 
НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ ӨДӨРТ:
Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр
5.1.1. Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр: 1 дүгээр сарын 13;
5.1.2. Монгол цэргийн өдөр: 3 дугаар сарын 18;
5.1.3. Эрүүл мэндийг хамгаалах өдөр: 4 дүгээр сарын 7;
5.1.4. Оюуны өмчийг хамгаалах өдөр: 4 дүгээр сарын 26;
5.1.5. Гэр бүлийн өдөр: 5 дугаар сарын 15;
5.1.6. Залуучуудын өдөр: 8 дугаар сарын 25;
5.1.7. Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр: 9 дүгээр сарын 10;
 5.1.8. Байгаль орчныг хамгаалах өдрүүд: 9 дүгээр сарын дөрөв дэх долоо хоног;
5.1.9. Ахмадын өдөр: 10 дугаар сарын 1;
5.1.10. Монгол Улсын Нийслэлийн өдөр: 10 дугаар сарын 29;
5.1.11. Ардчилал, хүний эрхийн өдөр: 12 дугаар сарын 10;
5.1.12. Эх орончдын өдөр: гуравдугаар сарын 1;
5.1.13.Шинэ ургацын өдрүүд: 9 дүгээр сарын 5-наас 10 дугаар сарын 20;
5.1.15. Монгол Улсын төрийн далбааны өдөр: 7 дугаар сарын 10.
5.1.16.Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26.

Харин “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдээс бусад ой, түүхэн үйл явдал, салбарын болон зарим ажил мэргэжлийн ажилтан, ажилчдын өдөр, энэ хуульд зааснаас бусад олон улсын байгууллагаас дэлхий нийтээр тэмдэглэхээр тогтсон тэмдэглэлт өдрийг Засгийн газар тогтооно” гэж заасан байдаг.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Oyun 2015-06-01 18:03:06
    ter tsaan bgaa tsagaan malgaitai manai ax mon l yum shig baix yum . ooroo end zuragni garsang medsen bolobuu ?kkk
  • hi 2015-06-01 09:02:38
    bayr bolgonoor amraagvi 5jil bolj bn
  • dd 2015-05-31 21:57:05
    huuhdiin bayraar hurtel amraad l arai bas havtgai yum bishuu. manaih shig yaduu uls uul ni odor shongui l ajillaj baimaar