
Сүүлийн үед зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2015 оны зургаадугаар сарын 8-ны өдөр “Улаанбаатар хотод манан татаж, тог цахилгаангүй болно” гэсэн мэдээллийг олон нийтэд түгээсэн. Энэхүү мэдээлэл нь олон нийтийн сэтгэлзүйд нөлөөлж, багагүй сандраагаад байгаа юм. Харин энэ асуудлаар УЦУОШХ-ийн мэргэжилтэн хэлэхдээ “Яг өнөөдрийн байдлаар 6 дугаар сарын 3-ныг хүртэл урьдчилсан мэдээ гарсан байгаа. Урьдчилж 5 хоногийн мэдээ гардаг. Тэгэхээр зургаадугаар 8-9 нд цаг агаар ийм байна гэж гарах үндэслэл байхгүй. Мөн 6 дугаар сарын урьдчилсан мэдээ гарсан бий. Гэхдээ өдөр тутмын бус энэ сардаа олон жилийн дунджаас ямар байх вэ гэсэн мэдээ л гарна. Ямар ч байсан манай хүрээлэнгээс ийм мэдээлэл гараагүй” гэлээ.
Б.Сансар
olloo.mn
olloo.mn