Д.Тэрбишдагва юуны учир Солонгосыг зорив
МАХН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва өчигдөр БНСУ-ыг зорьжээ. Түүнийг ямар учраас БНСУ-ыг зорив гэдэг анхаарал татсан сэдэв болоод байна. 

Учир нь УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор Оюутолгойн асуудлыг хэлэлцэх үед 2 тэрбум ам.долларын зардлын хэтрэлтийн тухай хөндсөн бөгөөд асуудлыг УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг хэлэлцээд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нар “Засгийн газарт байх эсэхээ шийднэ, Монголын эрх ашиг хөндөгдөх ёсгүй” гэх хатуухан үгийг Ерөнхий сайдад хаягласан. Ерөнхий сайд ч “Засгийн газарт байх эсэх нь та бүхний таалал” гэсэн утгатай хариу барьсан гэх мэдээлэл цацагдаад буй. Тэгэхээр энэ асуудалтай холбоотойгоор намын дарга Н.Энхбаяртай уулзахаар тус улсыг зорьсон байх гэсэн таамаглал байна. 

Ямартаа ч т МАХН-МҮАН-аас бүрддэг Шударга ёс эвслийн бүлэг ирэх долоо хоногийн мягмар гарагт бүлгийн хуралдаанаа хийнэ. Энэ үеэр түүний ямар ажлаар явсан бэ гэдэг тодорхой болох биз ээ. 
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.