Хоёр улсын Гадад хэргийн сайд нар хэлэлцээ хийлээ
Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто нар ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол, Унгарын хооронд дээд, өндөр хэмжээний харилцан айлчлалууд тогтмолжиж, унгарын тал Улаанбаатар дахь Элчин сайдын яамаа сэргээн нээж байгаа нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин гүнзгийрч буйн илрэл болохыг тэмдэглэв. Энэхүү уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг боловсрол, байгаль орчин, хөдөө аж ахуй болон барилгын салбарт түлхүү хөгжүүлэхэд талууд санал нэгдэв.

“Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визний шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг шинэчэн байгуулснаар хоёр улсын дипломат болон албан паспорт эзэмшигч иргэд 90 хүртэл хоног харилцан визгүй зорчихоор болов. Мөн Гадаад хэргийн сайд нар “Зөвлөлдөх уулзалтын механизмыг байгуулах тухай Монгол Улсын Гадаад хэргийн яам, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.