Армийн дэлхийн аваргаар Б.Чинзориг  тодорлоо

Казакстаны Алматы хотноо Цэргийн алба хаагчид буюу армийн Дэлхийн аварга шалгаруулах боксын 55 дахь удаагийн тэмцээнд ОУХМ Б.Чинзориг дэлхийн шилдгүүдийг дараалан ялсаар армийн дэлхийн аварга цолын эзэн боллоо.

Тэрбээр эхний даваандаа 2009 оны дэлхийн аварга, 2011 оны Дэлхийн аваргын хүрэл медальт Бразилын тамирчин Э.Лопезийг ялж алтан медальд хүрэх замдаа орж, улмаар ОХУ, Марроко улсын тамирчдыг ялж алтан медалийн төлөөх тулаанд Дэлхийн аваргын хүрэл медальт Тунисын тамирчин Алаа Шилийг ялж армийн дэлхийн аварга цол хүртсэн анхны Монгол Улсын боксчин болж чадлаа.
 

ОУХМ Б.Чинзориг нь “Chinа open” олон улсын тэмцээний алт, Тайваны олон улсын тэмцээний мөнгө, Пакистаны олон улсын тэмцээнээс хүрэл медаль тус тус хүртэж байжээ. Тэрбээр 2014 оны насанд хүрэгчдийн Монгол Улсын АШТ-ээс алтан медаль хүртсэн манай шилдэг тамирчдын нэг юм.

Харин Лондонгийн зуны олимпийн наадмын мөнгөн медальт , ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт энэ удаагийн армийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн байна. Ийнхүү “Алдар” спорт хорооны дасгалжуулагч спортын мастер А.Гантулга багшийн хоёр шавь нь армийн ДАШТ-ээс алт, хүрэл медаль хүртэж бахдам амжилт гаргалаа.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.