Х.Тэмүүжин тэрсэлдсээр л
Хууль зүйн сайд Д.Дорлигжав хамгийн сүүлд “Мөрөөдөлдөө хэт автаад хууль зүйн салбарыг самарч болохгүй” хэмээн өмнөх сайд Х.Тэмүүжингээ чангахан чимхээд авсан байсан. Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өчигдөр цахим ертөнцөд “Тэнгэрт суудалтай нөхөд яагаад дандаа өөрсдөдөө зориулж, юм бүхнийг сэдэж, хийдэг юм бэ” хэмээн хууль, хүчний байгууллагад хийж байгаа Д.Дорлигжав сайдын илбэн тохинуулалтыг шулуухан нэр заан шүүмжлэв.

Магадгүй Д.Дорлигжаваар халхавч хийн “Тэнгэрт суудалтай” нэг хүнд гомдсон сэтгэлээ илэрхийлсэн байхыг ч үгүйсгэхгүй. Уг нь хоёрхон жилийн өмнө цээжээрээ хамгаалдаг байсан “Тэнгэрт суудалтай” ах нь өнөөдөр хүний урманд авч хэлэлцэхгүй болж, яах аргагүй хүчинд автагдан өөрийнх нь эхлүүлсэн хууль, шүүхийн шинэчлэл хэрхэн нуран унаж байгааг өдөр болгон харж суух нь түүнд хамгийн хүнд хэцүү доромжлол шиг санагдаж байгаа нь тодорхой. Хэдийгээр бараг л бүх шинэчлэл нь нуран унаж байгаа ч Х.Тэмүүжин гишүүн хоёр гараа өргөх бодолгүй л байх шиг.

Тиймдээ ч аварга их хүчний өмнө хүчин мөхөсдсөн ч тэрсэлдсээр л яваа ажээ. Хөгжмийн зохиолч Л.Балхжав “Миний дуунууд хичнээн цаг хугацаа, орон зайг туулан танд хүрч, баясал гуниг, ухаарлын алинийг нь авчрахыг би таашгүй” гэдэг шиг Д.Дорлигжав, Х.Тэмүүжин хоёрын тэрсэлдээн хэдэн оныг туулж, юунд хүрч өндөрлөхийг одоогоор таашгүй.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • unen 2015-06-02 05:19:46
    temuujin uul ni zuv l yum ehluulsen daan ch hulduu tolgoitnuudad haltai bolohoor yavsangui dee.
  • Гантулга 2015-06-02 00:45:51
    Их ажил их эсэргүүцэл дагуулдаг. Цаг нь ирнэ дээ Тэмүүжин гишүүнээ.
  • TUUL 2015-05-31 12:31:21
    TEMUJIN TA BOL HUULIIN BUGSHIRSAN IDEEG YMARCH BAISAN HUDELGEJ CHADSAN TA BOL GAVYATAI TUUHEN HUN HARIN .ALTANGADSIIN HUMUUS ARDCHILALIIG BALALLAA UUNIIG SAIN R...
  • Зочин 2015-05-30 03:23:31
    Тэмбүүжин одоо болио. Чи өөрөө л унасийшд. Би чамайг үнэхээр дэмжиж байсан. Гэтэл чи тэнэг амьсгаа байна лээ.Ганц охин аятайхан аваад явчихаж чаддагүй чяцга.
  • Зочин 2015-05-29 10:24:56
    Тэмүүжин даанч тэнэгтсийн Мөн ч их хамгаалсан шүү ТЭР ХҮН. Одоо ухаарч хөрсөн дээрээ буу даа
  • оюун  2015-05-29 09:56:27
    тэмүүжин сайд хуулийн байгууллагад шинэчлэл хийсэн нь цаг үеэ олсон асуудал байсан харин зарим зүйл дээр жаахан яарч алдав уу гэхдээ цаг үе зөв бурууг харуулна
  • 9999 2015-05-29 09:37:50
    шинэчлэл хийж байна гэж хуулийн байгууллагыг орвонгоор нь эргүүлэх шахсан шүү. бага дээр нь засч авсан нь сайн боллоо.
  • Хамжицгаа!!! 2015-05-29 09:33:50
    Дорлигжав Тэмүүжингийн шинэ санааг сайн сонсож, зүйтэйг нь хүлээн авах хэрэгтэй шүү! Энэ бол та хоёрын хувийн асуудал биш, төрийн чухал ажил учраас.
  • 1 АЛХАМ УРАГШ 2 АЛХАМ ХОЙШ 2015-05-29 09:33:21
    Тээгий албан тушаалтнуудад халгаатай шинэчлэл хийж эхэлсэн нь унагахад хүргэлээдээ
  • Ah nar chin 2015-05-29 08:50:46
    Zorigtoi bainaa zow zow,chi zaluu hun,ali ch namiin naad burhinuuddaa bitgii buuj og! Zaluu ueiinhen, ireedui Tanyi uil hergiig oilgon demjideg shuu.Tand amjilt...
  • зочин 2015-05-29 08:46:22
    АН-ын хоорондын зөрчил, өс хонзон авалт улс орны бүхий л салбарыг унагааж байна, нэгнээсээ хариугаа авч байвал эд нарт улс орон ард түмний эрх ашиг хамаагүй,