Унгар улсын Элчин сайдын яам нээлтээ хийлээ
Унгар улсаас Монгол Улсад суух Элчин сайдын яамны нээлтийн ёслол өнөөдөр боллоо. Уг нээлтэд Монгол Улсын Гадаад хэргийн сайд болон Унгарын Гадаад хэрэг, худалдааны сайд ноён Петер Сияяарто болон Элчин сайд Акаши Модари нар оролцлоо.

Ёслолыг нээж Унгарын Гадаад хэрэг, худалдааны сайд ноён Петер Сияяарто үг хэлэв. Тэрбээр, Манай хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Монгол Улсад дипломат төлөөлөгчөө суулгах нь чухал юм. Өмнө Монгол Улсад суух Элчин сайдын яамаа хаасан нь бидний хийсэн том алдаа байсан. Өнөөдөр алдаагаа залруулж, дахин Элчин сайдын яамаа байгуулж байгаад туйлын баяртай байна. Монгол Улсын олон улсын тавцанд явуулж буй үйл ажиллагаа идэвхтэй хөгжиж ирсэн. Манай Улс Монгол Улсын хийж буй аливаа үйл ажиллагааг байнга дэмжиж ажиллах болно” гэлээ.

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, “Монгол, Унгар бол эртний харилцаатай ард түмэн. Аливаа улсад суугаа Элчин сайдын яамыг хаана гэдэг хамтын ажиллагаагаа өргжүүлэхэд сөргөөр нөлөөлдөг. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсаас Унгарт суугаа Элчин сайдын яам идэвхтэй ажиллаж ирсэн. Өнөөдөр Монгол Улсад суух Элчин сайдын яамаа дахин байгуулж байгаа нь хоёр улсын харилцааг өргөжүүлэхэд томоохон түлхэц боллоо. Цаашдаа хөдөө аж ахуй, боловсрол, соёлын салбарт идэвхтэй хамтран ажиллах болно” гэв.

Ами
Olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2017-01-30 11:42:49
    Унгарт виз тэдүүлэх гэж ажил удаад байх хэрэггүй юм байнадаа Монголчуудаа Унгараас урилга ирээд байхад 50 сая дансны мөнгөтэй байх ёстой ч гэх шиг. Юүн хөх толб...
  • ээ 2015-05-31 12:08:33
    хаана