Хуулийн зарим зүйл заалтыг хүчингүй болголоо
Онц байдлын тухай  болон Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зарим заалт  Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан өнөөдөр  боллоо. 

Уг хуралдаанаар “Онц байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  “Онц байдал зарлах тухай Улсын Их Хурлын шийдвэрийг чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар батална.” гэсэн нь,  мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “Анхдугаар чуулганаар энэ хуулийн 14.3.7-д заасан асуудлаар санал хураалт явуулж, нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батална.” гэсний “...нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь...” гэсэн заалт нь Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийн “Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. ...” гэсэн заалтыг зөрчсөн байх тул 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн хүчингүй болгохоор эцэслэн шийдвэрлэв. 

Мөн  Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн УИХ-ын дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн 45 дугаар тогтоолын холбогдох хэсгийг  хүчингүй болгов.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zocnin 2015-06-01 14:03:31
    Ed nar yamar hiidiin lam nar ve zaluu lam baihgui baihiig bodvol dandaa hunii hoidhiig unshdag lam nar baihaa..um mani bad mi hum..
    71.207.83.127
    Мэдэгдсэн Хариулах
  • dondogmaa 2015-05-29 13:33:40
    tetgeveriin bogloosnuud byambadorj ocnirbat terguutei booronhiilogcn nar oron toonii bogloonuud zaigaa oorsdiinhoo sanalaar zailaad gertee acn gucnaa haraad bai...
    71.207.83.127
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-05-29 09:41:39
    Хууль боловсруулж байгаа хүмүүс энэ их зөрчлийг яагаад олж харахгүй байнаа. Цэцэд ирээд унаад л
    43.242.243.35
    Мэдэгдсэн Хариулах