Яармаг Нисэхийн замын гэрэлтүүлгийг засварлаж байна

Яармаг Нисэхийн 13.7 км авто замын гэрэлтүүлгийг 2014 онд хийсэн. Гэрэлтүүлэгт гэмтэл гарсан учраас Нийслэлийн Авто замын газар 2015 оны 05 дугаар сарын 01-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөрт багтаан гэрэлтүүлгийн тэжээлийн 5000метр кабель солих ажлыг графикийн дагуу хийнэ.

Одоогоор Нийслэлийн Авто замын газрын туслан гүйцэтгэгч “Чобо” ХХК нь гэрэлтүүлгийн тэжээлийг тэнцвэржүүлэх, ачаалалыг хуваарилах ажлыг гүйцэтгэж байгаагаас Яармаг Нисэхийн замын гэрэлтүүлгийг бүрэн асаах боломжгүй болоод байна.

Тиймээс ард иргэд, жолооч та бүхнийг анхаарал болгоомжтой зорчин,  зам тээврийн ослоос болгоомжлохыг анхааруулж байна гэж “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.