2016 оны Оюутны сагсан бөмбөгийн ААШТ-ий эрхийг манайх авлаа
Азийн оюутны спортын холбооны Гүйцэтгэх хорооны хурал саяхан Улаанбаатар хотноо  болсон билээ. Уг хуралд 15 орны 33 төлөөлөгчид гадаадын орнуудаас хүрэлцэн ирж оролцжээ. Хурлын үеэр 2016 онд болох Азийн оюутны аварга шалагруулах тэмцээнүүдийн эрхийг олгох танилцуулга, зохион байгуулах хүсэлт, саналыг авч хэлэлцсэн байна.

Манай улс 2016 онд болох Азийн оюутны аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн 6 дугаар тэмцээний эрхийг авахаар ЭМСЯ, МҮСБХ, МОСХ-ноос саналаа гаргасан байна. Мөн Хятадын Тайвань энэ төрлийн тэмцээнийг авахаар манай улстай хамт өрсөлджээ. Тэмцээний танилцуулгыг МОСХ, МҮСБХ-ны 4 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид хийж, Хятадын Тайваны талаас 5 төлөөлөгч тэмцээний талаар Гүйцэтгэх хорооны гишүүдэд мэдээлэл өгсөн. Үүний дараа, санал хураахын өмнө АОСХ-ны Гүйцэтгэх хороонд тухайн улсаас сонгогдон ажиллаж байгаа хүмүүс нэмэлт мэдээлэл хийв.

Санал өгөх албан ёсны эрхтэй 9 гишүүн санал өгөхөд Монгол улсын саналыг 6 гишүүн дэмжиж, Хятадын Тайваны тал 3 санал авснаар Монгол улс энэхүү нэр хүндтэй тэмцээнийг өөрийн эх орондоо хүлээн авч, зохион байгуулах эрхтэй болж чаджээ. Энэхүү хурлын дараа АОСХ-ны ГХ-ны хуралд оролцсон төлөөлөгчид Хандгайт дахь Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны шинэ спорт цогцолборт зочлон үйл ажиллагаатай нь танилцан, Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэтэй уулзан, Монголын талаас хүндэт зочидод оройн зоог барисан байна.  
Азийн оюутны аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн 6 дугаар тэмцээн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо 2016 оны 10 дугаар сарын 23-30-нд зохион байгуулагдах юм. Тэмцээний урьдчилсан тоглолтууд Хандгайт дахь “Олимп” спорт цогцолбор, Буянт –ухаа спорт ордонд болж хагас, шигшээ тоглолтууд Буян-Ухаа дах спортын ордонд явагдахаар төлөвлөгджээ. 
​Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.