ДЭМБ Монголыг тамхины хяналтад онцгой хувь нэмэр оруулсан хэмээн батламжилжээ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ жилийн тавдугаар сарын 31-нийг  “Тамхины хууль бус худалдаалалттай тэмцэх өдөр” болгон зарласан билээ. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Эрүүл мэнд, спортын яамны Халдварт бус өвчний бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Т.Энхзаяа, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Улсын ахлах байцаагч Ч.Гантулга, Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах албаны ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Н.Амарсанаа болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Төлөөлөгчийн газрын халдварт бус өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Цогзолмаа нар өнөөдөр мэдээлэл хийлээ.  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 1988 оны тавдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Тамхины эсрэг өдрийг тэмдэглэж эхэлсэн. Энэ өдрийг тэмдэглэхдээ XXI зуунд тамхи татах үзэгдлийг арилгах зорилт тавьжээ.

Л.Эрдэнэчимэг хэлэхдээ  “Монгол Улс Тамхины хяналтын суурь конвенцид нэгдэн ороод 10 гаруй жил болж байгаа бөгөөд анх 2008 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Монгол Улсын Эрүүл мэндийн яаманд Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг сайн биелүүлж байгаа гэж онцолж байсан бол өчигдөрхөн тус байгууллагаас Монгол Улсын Эрүүл мэнд, спортын яаманд тамхины хяналтад онцгой хувь нэмэр оруулж байгааг үнэлэн Батламж хүргүүлсэн сайхан мэдээг дуулгахад таатай байна” гэв.
Эрүүл мэнд, спортын яамны Халдварт бус өвчний бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Т.Энхзаяа мэдээлэл хүргэхийн сацуу  Батламж гардуулах албан ёсны ажиллагаа зургаадугаар сарын 4-нд тус яаманд болно гэдгийг дуулгав. 
Г.Уянга
ollоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.