“Хүрхрээ” лигийн тоглолтууд амралтын өдрүүдэд болно
Монголын хөлбөмбөгийн холбооны “Хүрхрээ" үндэсний дээд лигийн тэмцээний нэгдүгээр тойргийн тоглолтууд үргэлжилж байна. Есөн баг оролцож байгаа лигийн тэмцээн тавдугаар сарын 16-наас есдүгээр сарын 26-ныг хүртэл хоёр тойрог үргэлжилнэ.

Одоогоор багууд 1-2 тоглолт хийгээд байгаа бөгөөд “Эрчим”, “Selengepress FS” 6 оноотой тэргүүлж, “Хоромхон”, “Улаанбаатарын мазаалайнууд” 3 оноотой удаалж байна. Хэсгийн удаах тоглолтууд амралтын өдрүүдэд буюу тавдугаар сарын 30-31-нд болно.

"Хүрхрээ" үндэсний дээд лигийн тоглолтууд хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн болон "ТЭЦ-IV"-н талбайд болох юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.