Прокурорын байгууллагын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэлжээ. Цагдаагийн байгууллагын тухай хуулийн төслийг хэлэлцэн, гишүүдийн 73.2 хувийн саналаар дэмжин төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн байна. Дээрх төслийг өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд санал хураах болоход гишүүдийн ирц хангалтгүй байсан тул өнөөдөр хэлэлцэхээр шилжүүлээд байсан юм.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Прокурорын байгууллагын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төслийн танилцуулгыг Хууль зүйн сайд Д.Дорлигжав хийлээ.

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Энхээ 2015-05-29 03:22:43
    Прокурор нь Монгол улсын бүх хуулийн хэрэгжилтэнд шууд хяналт тавьж энэ талаар гарч байгаа элдэв зөрчил,хэрэгжихгүй байгаа зүйлд шалгалт ,хяналт хийх ёстой