Хаврын хаварт шороогоор хийсдэг Улаанбаатараа ногооруулах талаар иргэд ингэж ярьж байна
Томоохон хотуудын ногоон байгууламжийн шийдэл, цэцэрлэгжилт тухайн улсын хөгжлийн нэг илэрхийлэл болдог. Тэгвэл манай нийслэл сүүлийн гурван жилд хотоо ногооруулж, цэцэрлэгжүүлэх ажилд багагүй хөрөнгө хаяж, нэг үеийг бодвол боломжийн ажлуудыг хийж байгаа. Ингэхдээ хотын ногоон байгууламжид жир бүр нэг тэрбумаас дээш төгрөг буюу таван тэрбумд багтаан хөрөнгө зарцуулж, хотынхоо төв гудамжийг алаг цэцэгсээр гоёж байгаа. Энэ жил ч гэсэн мөн  энэ ажил хийгддэгээрээ хийгдэнэ.

Улаанбаатар хот энэ жил ногоон байгууламжид нийт 5.8 тэрбум төгрөг төсөвлөсөн нь өнгөрсөн жилийн төсөвтэйгөө дүйнэ. Гэхдээ хотыг ногооруулж, цэцэрлэгжүүлэхэд зарцуулж буй мөнгө нь сонсоход их боловч нүдэнд үзэгдэж гарт баригдах, нийслэлийг бүхлээр нь ногооруулахад хаанаа ч хүрдэггүй гэмээр харагддаг. Учир нь уг мөнгө нийслэлийн хотын дүүрэг гудамжуудыг хамардаг ч захын хорооллын гэр гудамж талбай тоос шороондоо дарагдсан хэвээр байдаг. Үүнийг нийслэлийн иргэн бүр шүүмжлэн хардаг, жилээс жилд бахь байдгаараа.

Үүнээс гадна дотоодын ландшафт буюу цэцэрлэгт томоохон байгууламж ч цөөн. Гэхдээ ногоон хөгжилд тодорхой ахиц болсон томоохон бүтээн байгуулалт гэвэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг л хэлнэ. 2009 онд нэг тэрбум төгрөгийн анхны хөрөнгө оруулалтаар ажил нь эхэлсэн уг цэцэрлэгт хүрээлэн нийт 1280 га талбайг хамрах төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ 2020 он гэхэд ашиглалтад орох 960 га талбайн 90 хувь нь ногоон байгууламж байх тооцоотой. Хэдийгээр ийм томоохон ногоон бүтээн байгуулалт нийслэл хотод өрнөж байгаа ч хотын өнгө нэг л бүүдгэр, хаврын хаварт тоос шороо татсан хэвээр байгаа юм. 

Иймээс нийслэл хотоо хэрхэн цэцэрлэгжүүлж, мөнхийн ногоон болгох вэ, жил бүр хэдэн зуугаар нь мод тарьдаг. Гэвч яагаад ургахгүй байна вэ. Хотын ногоон хөгжилд чухам юу хэрэгтэй , юу дутагдаж байна вэ гэдгийг иргэдийнхээ нүдээр харахыг хүслээ. 
Иймээс Нийслэл хотоо ногооруулахын тулд юу хийх ёстой вэ, юунаас эхлэх хэрэгтэй вэ гэдэг ганцхан асуултыг олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэйн оролцдог, өөрийн гэсэн үзэл бодолтой хүмүүсийг сонгож асуулаа.
Тэд энэхүү асуултад хэрхэн хариулсныг сонирхоцгооё.

Гэр хорооллоо дэд бүтэцжүүлж, усалгааг асуудалгүй болгох хэрэгтэй

Олон улсын байгаль хамгаалах "Тhe nature conservancy" байгууллагын судлаач Э. Төгөлдөр:

Нийслэлийн төв гудамжуудад цэцэг суулгаад түүнээ услаад болж л байна. Гэхдээ нөгөө талд нь гэр хорооллынхон үлдээд байна. Миний бодлоор нийслэл хотоо ногооруулж цэцэрлэгжүүлэхэд хамгийн гол нь гэр хорооллын иргэд нэн тэргүүнд идэвхтэй оролцох ёстой. Энэ боломжийг нь төр засаг олгож өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бид нийслэлийнхээ төв хэсгийг хичнээн усал тордоод гэр хорооллоо “хаячихаад” байвал хөрсний бохирдол, тоос шорооноос хэзээ ч салж чадахгүй.

Өнөөдөр манай нийслэлийн дийлэнх хүн ам нь гэр хороололд амьдарч байна. Ингэхдээ нэг жижиг хашаанд олон айл зэрэгцэн амьдарна. Тэдэнд мод тарья, цэцэг суулгая гэсэн хүсэл байвч хашааных нь талбай жижиг. Дээр нь усалгаа асуудалтай. Мэдээж, хашаандаа худагтай цөөн айл бий. Тэдний хувьд энэ нэг их асуудал болохгүй байх. Гэтэл зөөврийн аргаар асуу авдаг айлуудад мод, жимс ногоо тарина гэдэг хүндрэлтэй. Иймээс үнэхээр л нийслэлээ тэр чигээр ногоон болгоё гэж бодож байгаа бол дэх үүднээс төр засгаас гэр хорооллын дэд бүтцийг цогцоор нь шийдэх хэрэгтэй. Дэд бүтэц шийдэгдсэн байхад усалгаа асуудалгүй. Тэгэхээр тэндхийн иргэд мод суулгацаа тарихаас гадна тав тухтай амьдрах боломж бүрдэнэ. 

Би АНУ-ын Калифорни мужид очиж байлаа. Тэр мужийн төв хэсэг бол нийл барилгажилт ногоон байгууламж гээл байх зүйл ховор ч гэлээ хотынхоо төв хэсгүүдэд цэцэрлэгт хүрээлэнгүүд олон бий. Харин зах хэсгээрээ яг л манайх шиг гэр хороололтой. Гэхдээ тэрхүү хороолол гэж нэрлэгдээд байгаа газар бүх айлууд нь дэд бүтцэл холбогдсон болохоор усалгааны систем сайтай. Айл бүр хашаандаа төрөл бүрийн мод цэцэг тавьчихсан байдаг. Тэнд өдөр бүр бороо орохгүй ш дээ. гэсэн ч өглөө бүр тэр хавиар явахад бороо орсон мэт мэдрэмж төрж, чийглэг байдаг. Яагаад гэхээр тэндхийн айлууд бүгд хашаандаа цэцэг модтой учир өглөө бүр түүнийгээ ядах юмгүй усалдаг юм. иймээс би нийслэлийнхээ гэр хорооллыг яг л тийм байгаасай гэж хүсэж байна.

Гудамжуудыг мод тарьдаг, ургуулдаг мэргэжлийн байгууллагуудад нь хариуцуулаад өгдөг, төрөөс тэгээд урамшуулдаг тогтолцоо хэрэгтэй 

Мөнх ногоон амьдрал ТББ-ын тэргүүн Х.Алтанцацралт:

-Нийслэл хотоо ногоон болгох ажилд мэргэжлийн байгууллагуудад төрийн бодлого дутагдаж байна. Ногоон байгууламжийн бодлоготой байх ёстой. Хуучин дендерлогич Чимэд гэж хүн байсан. Одоо түүнийг орыг залгах хүн үгүй болж. Нийслэлийн ногоон хөгжил аялал жуулчлалын газар гэж байна. Өнөөдөр нийслэл хотоо ногоон модтой цэцэгтэй болгоё гэхээр л “бүх нийтээрээ мод таръя” гээд субботник маягаар шоу хийж байна. Бүгд л ногоон хоттой болно гээд нүх ухаад л мод суулгаад л явдаг. Гэтэл түүнээ дараа нь арчилдаггүй. Хэн дуртай нь сод тариал ургадаг юм биш. Үүнийг мэргэжлийн байгууллагуудад нь даатгаж өгөх хэрэгтэй. 

Өнөөдөр нийслэл хот ийм их агаар, хөрсний бохирдолтой, хүн их суурьшсан байхад цогц бодлоготой байж л нийслэлээ ногоон хот болгож чадна. 

Төрөөс менежмент хийгээд, төлөвлөгөө гаргаад ажиллах хэрэгтэй. Нийслэлийн дахин төлөвлөлт гээд барилгажилт ид явагдаж байна. Үүнийгээ төлөвлөхдөө л ногоон байгууламжийг нь хамтад нь төсөвлөөд төлөвлөөд явах хэрэгтэй шүү дээ. Яг л байшин барилгаа тэр гудамжинд ингэж барина гэдэг шигээ төлөвлөх хэрэгтэй. Гэтэл манайхан 4,5 дугаар сард суулгасан тарьц, цэцгээ найман сард нь хуулж хаяад л доорх шугам хоолойн ажлыг хийдэг. Жил бүр иймэрхүү маягаар ажиллаад байвал хот маань яаж ногоорох юм бэ. 

Нийслэлээ ногооруулах бас нэг арга бол мэргэжлийн мод цэцэг ногоо ургуулдаг, тарьдаг хэдэн байгууллагууддаа хотынхоо гудамжуудыг хуваагаад өгчих хэрэгтэй. Өөрсдөд нь оноогоод хариуцуулаад өгдөг. Тэгээд хэн сайн цэцэрлэгжүүлж моджуулж, ургуулж байгааг нь төрөөс урамшуулдаг. Тийм тогтолцоотой болох хэрэгтэй. 
Тэгэхгүй бол хичнээн жил тэрбум тэрбумаар нь үргүй зардал гаргах вэ. Энэ жил дахиад таван тэрбум төгрөг зарцуулна гэж байна. Дахиад л үргүй зардал гаргах нь. Нийслэл хотод олон жилийн настай мод ургамал тарьж болно шүү дээ. Ядаж л туул голынхоо эрэг дагуу ургаж модыг хар л даа. Түүнтэй адил Мойлны мод, алимны мод, монос зэрэг модыг тарьж болно шүү дээ. Нийслэлд сайхан ургана.  Иймээс тендер гэсэн нэрээр халхавчилж, мэргэжлийн бус хүмүүст нийслэлийг цэцэрлэгжүүлэх ажлыг даалгадгийг болимоор байна. 
Эцэст нь хэлэхэд нийслэлээ ногоон байгууламжтай болгоход төрийн бодлого менежмент төлөвлөгөө, тогтолцоо чухал гэдгийг дахин хэлье. 
 
Хот төлөвлөлт буруу явагдаж, хэт бизнесийн үйл ажиллагаанд шилжсэнээс болж мод тарих талбайгүй болж байна

Шинэ цагийн удирдлагын академийн захирал, Удирдахуйн ухааны доктор О.Батсайхан:

-Бид “Эко орчин-Эрүүл ирээдүй”-д амьдрахын тулд Улаанбаатар хотын иргэн бүрийн ухамсарт хандлагад анхаарах ёстой асуудал болоод байна. Нийслэлээс нэлээдгүй ажлуудыг хийж нэг наст ургамалд 10 гаруй тэрбум төгрөг зарсан  боловч үр дүн төдийлөн харагдахгүй байгаа нь манай цаг агаарын нөхцөл байдалтай холбоотой. Дулаан оронд бол мод амархан ургана. Манайд хүйтэн цаг агаарыг тэсвэрлэх ургамал тарих шаардлагатай.  Дараагийн дугаарт айл бүр хашаандаа, байрныхаа гадаа мод тарих аяныг өрнүүлж, иргэдээ уриалан бид ирээдүй хойч үедээ анхаарал хандуулж байгаа юм шүү гэдэг хандлагаар мод бүрийг эзэнтэй байлгах, Хүн тарьсан модоо хэзээ ч гишгэж хугалахгүй, харин анхаарал хандуулна. Үр хүүхэддээ хэлж, захина. Мөн хот төлөвлөлт буруу явагдаж, хэтэрхий зах зээл буюу бизнесийн үйл ажиллагаанд шилжсэнээс болж мод тарих талбайгүй болгосон. Харин байшин барих талбайг ямар ч хамаагүй аргаар мөнгө харж бий болгоод байгаа юм шүү. Тэгэхээр мод тарих талбайг бий болгох боломжтой байгаа биз. Үүнээс харахад өнөөгийн Улаанбаатар хотын иргэд бид суурин соёл иргэншилд амьдарч байгаа үед Япон улс шиг иргэд, хүүхдийнхээ боловсролд анхаарал хандуулахгүйгээр эрүүл хандлага бий болгоно гэвэл түүн шиг худлаа зүйлгүй болно шүү гэдгийг дахин дахин хэлмээр байдаг. Тийм учраас хүүхэд, залуус, айл бүрийн хандлагад нь бага ч болов өөрчлөлт орох болов уу гэж Баянзүрх дүүргийн иргэний хувьд санаачлан 5 сарын 31-ны өдрийг “Эко орчин-Эрүүл ирээдүй” уриан дор “Дугуй унах өдөр” болгон зарлахаар хүсэлтээ Нийслэл болон БЗД-н ИТХ болон Засаг дарга нарт бичгээр хүргүүлсэн байгаа анхааралдаа авах байх.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mongol  2015-05-30 01:50:11
    Saixan archlaad urguulakhad mon uramtai shuu yag lxuuxed gesen ug
  • Энхээ 2015-05-29 13:33:53
    Гэр хороололыг дахин төлөвлөнө гээд байшинжуулснаас гэр хорооллоо Сүхбаатар аймгийн төв шиг дэд бүтцуүүлж иргэдээ газар болоод хувийн байртай нь үлдээе.
  • Irgen 2015-05-29 07:48:28
    Mod tarih baitugai talhnii mongo alga gej oorsdiigoo omooroh baih tehdee arhinii mongo olddog te ta nart lol.
  • HUWUNGUI MOD TARIWAL GOY 2015-05-29 06:23:59
    Huwun gardaggui mod l tarimaar bna. Tegehgui bol zun bolohoor l huwun garaad , alhaad yawj ch bolohgui hetsuu baidag shude. Gatsuur tarij bolohgui yu.
  • GUE 2015-05-29 06:09:18
    URsdin ezemshliin talbai hashaa baishintai humuus dor burnee 100 mod tarchwal zugershd tegeedl bolood yavchinshuudee uulan getel teriig hardag t1 humuus ih bna....
  • Irgen 2015-05-29 04:41:56
    Ger horoolliihon hashaandaa mod tarij yagaad bolohgui gej. yum l bol tor zasag gej soliordogoo bolih heregteishd
    • guest 2015-05-30 01:18:53
      my point! Harin tiim. Dandaa belen yum haraad surchihsan, eersdee hiij buteene gej baihgui.