Барилгын 11 компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг хүргүүлжээ
2015 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн шалгалтаар Улаанбаатар хотод зөвшөөрөлгүй, хууль тогтоомж зөрчин баригдаж байгаа 65 барилга байна хэмээн тогтоосон байна. Тодруулбал, Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн шалгалтаар 65 аж ахуйн нэгж, иргэн холбогдох хууль, тогтоомжийг зөрчин, зөвшөөрөлгүйгээр барилгын үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогджээ.
 
Тиймээс эхний ээлжинд магадлал хийгдээгүй ажлын зураг төслөөр, барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөлгүйгээр барилгын ажлыг гүйцэтгэж, улсын байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй  үр дүнг тогтоосон хугацаанд нь албан ёсоор мэдэгдээгүй 11 байгууллагын  тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох саналыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Барилга хот байгуулалтын яаманд хүргүүлээд байгаа аж.
 
“Чандмань цамхаг” ХХК, “Их наяд хөгжил” ХХК, “Эрэлт” ХХК,  “Нийслэл Өргөө” ХХК, “Бо Бэ констракшн” ХХК, “Тайгам Алтай” ХХК зэрэг 11 аж ахуйн нэгжийн орон сууцны барилгын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, түдгэлзүүлэх  саналыг хүргүүлээд байгаа талаар албаны хүн мэдээллээ.
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Xaxuul avax ni 2015-05-29 06:18:13
    Unen unen
  • Ганхүү 2015-05-29 05:20:06
    хахуулиа өгөөд л болоо ш дээ. юун сүртэй юм бэ. төв номын сангийн урд байшинг буулгана гээд байсан хотынхон хахуулиа аваад шууд захирамжаа урж хаясан гэсэн ш д...