Олимпийн эрх олгох “Дэлхийн цом”-ын гурав дахь цуврал эхэллээ
"Рио-2016" зуны олимпийн наадмын эрх олгох буудлагын "Дэлхийн цом"-ын гурав дахь цуврал тэмцээн эхэллээ. Уг тэмцээн Герман улсын Мюнхен хотод өчигдөр эхэлсэн. Тэмцээнд дэлхийн 87 орны 901 буудагчид олимпийн 10 дасгалд цэц мэргээ сорьж, "Рио-2016" олимпийн 24 эрх авна.

Манай улсаас О.Гүндэгмаа тэргүүтэй үндэсний шигшээ багийн 11 тамирчин оролцож байна.10 метрийн хийн урт бууны эмэгтэй, эрэгтэй дасгал эхний өдөр явагдлаа.Хийн урт бууны эмэгтэй дасгалд нийт 143 буудагчаас ОУХМ Г.Нандинзаяа 11 дүгээр байрт, ОУХМ Ч.Нарантуяа 24 дүгээр байрт тус, тус орлоо.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.