Үхэл ханхлуулсан Дарханы зам
Улаанбаатараас Дархан-Уул аймаг чиглэсэн автозамаар зорчиход ихээхэнн хүндрэлтэй байна. Энэ бол өнгөрсөн долоо хоногийн сүүлч үеийнхийг харуулсан зураг. Одоо ч энэ хэвээр. Өнгөрсөн сараас цаг агаардулаарч, газрын хөрс гэссэнээс замын эвдрэл гарсан бололтой. Баруунхараагаас цааш 20 орчим км явахад замын эвдрэл бүр нэмэгджээ. Бүр 50 хүрэхгүй метр зайтай асфальтан хуулга хөрстэйгөө эргэсэн, энд тэндгүй овон товойсон эвдрэл давтагдсан байна. Зарим хэсэгт цементтэй шороо овоорсон байхад зарим хэсэгт замын асфальтан хуулга хэдэн хэсэгт хуваагдан, шороон зам бий болчихож. Бүр тодруулбал, Хустайн даваанаас Хонгор орох хэсэг хамгийн түрүүнд эвдэрч, тал дахь үлийн цагаан оготны нүх шиг болчихсон байх агаад үүнээс болж олон машин эвдэрч, замын хажуугаар эгнэн зогссон байлаа.
 
Уг нь жилийн жилд л тус замд улсаас асар их хэмжээний хөрөнгө мөнгө төсөвлөж засдаг ч хэдхэн сарын дараа иргэд шороон замаар зорчиж машин тэргээ эвдлэн сүйтгэсээр байна. Товчхондоо бол цаг сайхан байх үед Улаанбаатараас Дархан ороход 224 километр замыг 2:30 цагт туулдаг байсан. Харин одоо замын эвдрэл, засварын ажлаас болж  Дарханыг зорьсон суудлын жижиг тэрэг бараг таван цаг явж тус аймагт очиж байгаа бол хот хоорондын зорчигч тээврийн том автобусыг бол бүр ч ярилтгүй. Угтаа бол хоёр цаг гаруй явж очих ёстой газарт тав, зургаан цаг сэгсчүүлсэн зорчигчид уур бухимдлаа жолооч нарт гарган тэднийг хараан зүхэж бөөн хэрүүл шуугиан тарьж байна. Одоо бол Баруунхараа буюу Сэлэнгэ аймгийн Баянгол сумаас Дархан-Уул аймгийн Хонгор сум орох замын арваад км газарт машин огт явах боломжгүй болж машинууд уул хадаар тойрч, авто замын хажуугаар олон салаа шороон зам гарган, байгаль орчин сүйтгэж байгаа дүр зураг Дарханы замаас тодхон харагдаж байна.
 
Үүний улмаас сул тоос шороо ихээр босч, зам битгий хэл урдах машинаа харахад бэрхшээлтэй болсон дүр зураг харагдлаа. Иймээс жолооч нар дураараа зам үүсгэж  замын хажуу талаар давхицгааж эс бөгөөс эвдэрсэн замаар хурд хэтрүүлж, жаахан хурдтай яваа машин осол аваар хийх хэмжээнд хүрчихсэн байна. Энэ замаар явж байгаа нийтийн тээврүүд тэр дундаа том оврын автобуснуудын нум тэсэхгүй байгааг жолооч нар нь хэлж байв. Том оврын автобус битгий хэл суудлын машинууд ч амаржинд нь дуу орж, дугуйгаа хагалах нь энгийн үзэгдэл болоод байна. Төр мөнгөгүй, зам нөхөөсгүйн гайгаар хамгийн их хөдөлгөөнтэй Дарханы зам дээр хүмүүс эд хөрөнгө, амь насаараа хохирч байхад нийслэлд 122 км хурдны зам барихад 122 тэрбум төгрөг зарцуулахаар болж байсан.
 
Түүнчлэн 33 уулзвар тохижуулахад 200 орчим тэрбум төгрөг зарцуулж байгаа. Энэ мэтээр нийслэлийн замд анхаарсан байж, эрх мэдэлтнүүд Дархан- Улаанбаатар чиглэлийн замыг хатуу хучилттай гэсэн шалтгаанаар өнгөрсөн хугацаанд огт хайхрахгүй байгаа нь төрийн харалган бодол гэж хэлэхээс өөр юу гэх вэ дээ. Яг үнэндээ энэхүү чанаргүй замаас болж Дарханы замд асар их осол аваар гарсаар байгаа. Өөрөөр хэлбэл, замын эвдрэлийг жолооч нар тойрч гарах гээд эсрэг урсгал руу орж, машинтай мөргөлдөх нь ихэсэх боллоо. Тухайлбал, 2013 онд 500 орчим иргэн зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан байдаг. Үүний 70 орчим хувь нь буюу 300 орчим хөдөө орон нутгийн замд осолдсон байдаг. Осолдсон газар нь аймаг, сумын төв бус Улаанбаатар-Дархан- Сэлэнгэ, Дархан-Эрдэнэт, Улаанбаатар-Багануур- Хэнтий, Лүн, Өвөрхангай чиглэлийн замуудад зам тээврийн ноцтой ослууд гардаг гэсэн албан ёсны тоо судалгааг Замын цагдаагийн газраас өгч байсан удаатай.
 
Угтаа бол нийслэлээс гарсан төв магистрал замуудын 150 км-ын радиустай дээрх замууд дээр ноцтой ослууд өдөр болгон гарч байна гэж хэлэхэд нэг их дэгсдсэн болохгүй байх. Тодруулбал, өнгөрсөн оны долоодугаар сарын 15-ны өдөр 361-ын гарам буюу Дарханаас ирэх замд “Приус” маркийн автомашин “Марк-2” машинтай мөргөлдөж хоёр хүний ам нас газар дэрээ эрсэдэж 10 хүн хүндээр гэмтсэн осол гарч байсан. Өнгөрсөн гуравдугаар сарын 20-22-ны хооронд МХЕГ-аас дэд бүтцийн салбарт аюулгүй байдлыг хангуулах зорилгоор зохион байгуулсан “Хүний төлөө -Зөв тус” сарын аяны хүрээнд Улаанбаатар - Дархан чиглэлийн хатуу хучилттай авто замын ашиглалт, засвар арчлалт, шинэчлэлтийн ажил, болон уг чиглэлийн улс, хот хоорондын ачаа, зорчигч тээврийн үйлчилгээнд ЗТЯ, ЦЕГ, Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-тай хамтран даргын баталсан 01/53 тоот удирдамжийн дагуу холбогдох хууль тогтоомж, норм дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг хангуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор хяналт шалгалтыг гүйцэтгэсэн.
 
Тухайлбал, Улаанбаатар- Дархан чиглэлийн А0401 дугаартай улсын чанартай хатуу хучилттай зам нь 1971 онд баригдаж 1997-1999 онд хэсэгчилсэн их засварын ажил хийгдэж байжээ. МХЕГ-аас өнгөрсөн онд тус чиглэлийн авто замын ашиглалтын байдалд шалгалт хийж, эвдрэл ихтэй, осол гарах нөхцөл бүрдсэн, эвдрэл ихтэй хэсэгт тээврийн хэрэгслийн аюулгүй зорчих нөхцлийг хангуулах тухай улсын байцаагчийн дүгнэлтийг гарган ЗТЯ- ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт хүргүүлж байсан байна. Дээрх дүгнэлтийн дагуу тус авто замын ихээхэн эвдрэлтэй 26,3 км замд хэсэгчилсэн их засварын ажлыг өнгөрсөн онд гүйцэтгэж байсан ч өмнөхөөсөө шал дордсон дүр зураг шалгалтын багийг тосчээ.
 
Уг нь там болсон Дарханы замыг зам болгоход Засгийн газраас 3.5 тэрбум төгрөг гаргасан ч чанартай зам болж чадсангүй. Тиймээс төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагууд дээрх нөхцөл байдлыг судлан авто зам, замын байгууламжийн ашиглалтыг сайжруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох арга хэмжээ авч, авто тээврийн хэрэгсэл хэвийн зорчих нөхцлийг хангаж өгөхгүй бол олон хүний амь эрсэдсээр байх бололтой.
 
Өглөөний сонин
Р.Төгс
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Там-Очир 2015-07-01 12:31:07
    Дарханы зам, хятад мотоцикль хоёр л монгол хүний эрлэг болж дээ
  • иргэн 2015-06-02 05:58:55
    Ажлыг зураг, төсвийн дагуу хийж байгаа эсэхэд нь өдөр тутмын хяналт тавих үүрэгтэй захилагч байгууллага, түүний өмнөөс техник хяналт тавьдаг бай-ллага ажлаа х...
  • hun 2015-06-02 05:39:29
    сайхан хусаад шороогоороо байвал дээр юм даа. харин наад замыг зассан дэвссэн хөлдүү комдани хаана юу хийгээд байнаа? олж зардлаа гаргуулая. эвдэлснээ төлүүлэе...
  • Зочин 2015-05-30 03:13:17
    ЗАМ ч ГЭж дээ. ТАМ
  • зочин 2015-05-30 03:10:26
    Одоогийн төр засаг ямар нэг чадваргүй болжээ, болжээ, бүхий л салбарт иймэрхүү эмх замбараагүй байдал бий болж улсын эд хөрөнгө сүйдэж байна даа
  • Нөхөн төлүүл!!!!!!! 2015-05-30 00:03:27
    3.5 тэрбум төгрөг гэдэг маш их мөнгө шүү дээ! Зарцуулалтыг нь шалгасан юм уу??? Төр гэдэг ийм л "өмчлөгч" байдаг юм даа!!!!!!!
  • Hulan 2015-05-29 15:02:54
    Mongolchuud hezee ch yum hiij chaddaguin jishee.vetnam shig kuzov hiij chadahgui,hyataduud shig barilga barihgui.zam deer bol hol hevtene biz.
  • reg 2015-05-29 12:58:52
    zam barih nereer ih hemjeenii mungu hubaaj iddeg luyibarchidiig shalgah hergetei. zamd zartsuul gej ugsun mungunii 50% heregledeg gesen busad abilgald hahuuld u...
  • moogi 2015-05-29 10:30:18
    Дарханы замыг зассан компаны эзэн шалгаруулсан албан тушаалтнуудыг шүүхийн өмнө дуудх болжээ
  • зочин  2015-05-29 09:52:19
    зам зассан компаниудаар засварын мөнгө гаргуулаач , дахин засах хэрэгтэй хариуцлага тооцохгүй байж болохгүй
  • jolooch 2015-05-29 07:15:52
    mash olon hun uhej bna shdee hurdhan zamaa saihan zasaach esvel shoroon zam bolgo hun uheh ni baga
  • ganaa 2015-05-29 04:48:14
    bid oorsdoo oligtoihon zam tabij chadahgyi baigaa ym bishyy chaddag gadnii xumuuseer zamaa tabiulj baibal ymar be
  • Батхүү 2015-05-29 02:54:34
    Хийж бадахгүй байж бүү зам тавь замаа хятадуудаар тавиулж байя
  • Батхүү 2015-05-29 02:52:03
    Тендэрт шалгарч зам авсан бол замаа сайн тавилдаа түүнд хяналт шалгалт хийдэг эрхмүүд ажлаа хийгээч татвар төлөгч бид мөнгөө өгсөн бүү салхинд хийсгээч
  • эрдэнэт 2015-05-29 02:14:27
    яг үнэн шүү арга хэмжээ аваачээ