Дахин төлөвлөлтөд оролцож буй компаниудад бэрхшээлтэй асуудал олон бий гэв
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэж буй аж, ахуй нэгж, компаниудын төлөөлөл тулгамдаж буй асуудлаараа өнөөдөр Төрийн ордонд хэлэлцүүлэг зохион байгууллаа.Уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Хаянхярваа, М.Зоригт нар оролцлоо.Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг нийт 24 байршилд 42 компани гүйцэтгэж байгаагаас хэлэлцүүлэгт 20 гаруй компанийн төлөөлөл оролцсон юм.

Хэлэлцүүлгийн үеэр дахин төлөвлөлт хэрэгжүүлж байгаа зарим компани тохиролцсон хугацаандаа барилгын ажлаа дуусгахгүй байгаагаас иргэд түрээсийн байранд амьдарч аль эсвэл ах дүүгийндээ амьдарч олон хүн хохирч байна гэдгийг ажлын хэсгийн ахлагч хэлсэн юм. Харин төсөл хэрэгжүүлэгч компаниудын төлөөлөл зөвхөн нэг талын буюу иргэдийн эрх ашгийг хөндөж, эрсдэлээ 100 хувь дааж буй компаниудын эрх ашгийг орхигдуулж байгаад шүүмжлэлтэй хандаж байв.
 
“Цагаан хуаран консалтинг” ХХК-ийн захирал П.Ганзориг: 25 хувийг албадаж чадахгүй байгаагаас төсөл хэрэгжүүлэхэд гацаа үүсдэг
           
НИТХ-ын хурлаас баталсан журмын дагуу бид гурван шатны шалгуурыг даваад ажлаа гүйцэтгэж байгаа. Эхлээд сарын хугацаанд иргэдтэй уулзан мэдээлэл өгч, нэг өрхөөр 3-4 удаа орж төслөө танилцуулдаг. Үүний дараа айлуудаас тухайн компанийг сонгох эсэх талаар санал асуулга явуулдаг. Санал асуулгаар тухайн талбайд амьдарч буй нийт өрхийн 75-аас доошгүй хувь нь зөвшөөрсөн тохиолдолд НИТХ-аас баталсан маягтын дагуу гэрээгээ байгуулаад, тодорхой хугацаа заагаад ажлаа эхэлдэг. Гол асуудал 75 хувь нь зөвшөөрөөд хоёр тал гэрээгээ байгуулчихлаа гэхэд 25 хувь нь гэрээ байгуулахгүй гээд үлдчихдэг. Тэд илүү ашигтай гэрээ байгуулахын тулд гэрээ байгуулчихсан 75 хувийнхаа “тархийг угааж”, дахин асуудал үүсгэж эхэлдэг. Хэдийгээр 75 хувь нь зөвшөөрсөн ч зөвшөөрөөгүй 25 хувийг албадаж чадахгүй байгаагаас төсөл хэрэгжилтэд гацаа үүсч байна. Иймд газартай холбоотой асуудал дээр яаралтай хууль эрхзүйн зохицуулалт хийж өгөх шаардлагатай байгаа.
           
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжихээс өмнө бид БЗД-ийн 14-р хороон дээр судалгаа явуулахад 1 га газар дунджаар 20 орчим сая төгрөгийн үнэтэй байсан. Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш газрын үнэ 6 дахин өссөн. Жишээлбэл, манай компани нэг айлын газрыг дунджаар 120-140 сая төгрөгөөр үнэлэн гэрээ байгуулж байгаа. Гэрээ хийхэд нийслэлээс өгч
           
Манай компанийн тухайд өнгөрсөн жил 432 айлын орон сууцыг ашиглалтанд оруулсан, энэ жил мөн 432 айлын орон сууцыг ашиглалтанд өгөхөөр ажиллаж байна. “З” блок цуцлагдаагүй бол нэлээн том бүтээн байгуулалтын ажил эхлэх байсан. Иргэдээс гомдол гарсан учир батлагдахгүй хагас жил болж байна гэлээ.

Уулзалтын үеэр Өргөдлийн байнгын хороны дарга О.Баасанхүү төсөл хэрэгжүүлэгчдийг санал хүсэлтээ бичгээр өргөн баривал байнгын хороогоороо авч хэлэлцье гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа хууль эрх зүйн орчныг нь сайжруулах чиглэлээр ажиллана гэдгээ хэллээ.
           
Бээжин хот 1998 оноос хойш нийт 200-гаад мянган айлыг дахин төлөвлөлтөд хамруулсан. Ингэхдээ тухайн газарт хичнээн хэмжээний үл хөдлөх хөрөнгө, хичнээн айл байгаагаас үл хамаарч нэг айлд дунджаар 40 м.кв байр өгсөн байдаг. Харин манайд дахин төлөвлөлтөд орох тухай сонсоод нэг хашаанд байсан айлууд газраа хуваагаад кадастрын зургаа дахин гаргуулж, тэр тоогоороо байр нэхээд эхэлдэг. Иймд газрын хэмжээ болон  үл хөдлөх хөрөнгийн талаар тодорхой тоо хэмжээ заасан зохицуулалт хэрэгтэй байна гэдгийг уулзалтад оролцогчид хэлж байв.
           
Түүнчлэн Гэр хорооллын хөгжлийн газар, иргэн, компани гурвалсан гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулаад газрын гэрчилгээг Гэр хорооллын хөгжлийн газар нь хадгална гэж хуульд заасан байгаа. Хэрэв гэрээ байгуулсны дараа газрыг төсөл хэрэгжүүлэгчийн мэдэлд шууд шилжүүлэх зохицуулалт хийж өгвөл газраа эргэлтэнд оруулах боломжтой болно. Мөн инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг шийдвэрлэх ажлын хөрөнгө мөнгийг нь шийдээд өгвөл төсөл хэрэгжүүлэгчид ажлаа цааш хэвийн үргэлжлүүлэх боломжтой гэдгийг барилгын бизнес эрхлэгчид хэлж байлаа. 
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-05-30 01:50:58
    сэтгэгдэл бичих тэмдэгтийн тоо чинь дэндүү цөөхөн байна үүнийгээ хягааргүй болгож өгнө үү
  • Иргэн 2015-05-30 01:30:24
    би нийтийн орон сууцнаас амьдралаа дээшлүүлэх зорилгоор Нийслэлээс амины орон сууцны зориулалтаар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийж НЗДарга М.Энолгосон газар...
  • Иргэн 2015-05-29 14:52:27
    Газар чөлөөлөх Эрх зүйн акт нь шал түүхий бна. 0.07 га газрыг 3-хан өрөө байраар солих нь ямар ч ашиггүй бна.
  • Гэр хорооллын хүн 2015-05-29 10:47:47
    Эхийг нь эцээхгүй Тугалыг нь тураахгүй л шийдэх хэрэгтэй. Нэг нь шулах үнэгүйдэлэх гэж дайрахаа больчих, нөгөө нь тэнгэр тулсан үнэ хэлж зөрүүдлэхээ больчих.....
  • 1 ч айлыг хүчирхийлж болохгүй 2015-05-29 05:51:48
    1 ч айлыг хүчирхийлж болохгүй. Хятадад бол болно. Хятадад аймшигтай хүчирхийлэл болдогийг харуулж байсан. Үхэл, уйлаан, орилоон, тамлал.
  • ХОТЫН ГАЗАР 300 САЯАС ДЭЭШ БАЙНА 2015-05-29 05:00:05
    ИРГЭДИЙН ГАЗАРЫГ ҮНЭГҮЙ АВАХААР ШУНАЛТАЖ БАЙГАА МАФУУДАД ӨМЧ ХӨРӨНГӨӨ ӨГЧ БОЛОХГҮЙ 3-Н ӨРӨӨ БАЙРНААС ДЭЭШ ӨРӨӨ СУУЦААР СОЛИНО ШҮҮ...
  • 789 2015-05-29 02:31:53
    үлдсэн 25% - ийг нь газрын хөрстэй нь тэгшил.
    • 227.222 d 2015-05-29 08:12:35
      БАРАХ УУ ЛАЛ АА. ЯАСАН АВЧ ЧАДАХГҮЙ БОЛОХООРОО ШЭЭС ЧИНЬ ДУСАЖ БАЙНА УУ
  • Mednee 2015-05-29 01:12:21
    40 metr kbadrat gej gutsna biz buschilleesee hamaarch uur uur bsan hamgiin zahruugaa l 55mk-tai bair ugsun ene luivarchid bolimoor yumaa