Автотээврийн татвар төлөх хугацаа дуусахад хоёр хоног үлдлээ
Монгол Улсын “Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг. Хуульд зааснаар жолооч нь дээрх албан татварыг жилд нэг удаа буюу тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй юм. Харин албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр албан татварыг төлөх ба жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой гэж заасан байдаг юм байна.

Мөн энэ жилээс эхлэн нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнгөрсөн нэгдүгээр сард гарсан шийдвэрээр хуулийг хэрэгжүүлэх, иргэд банкинд дараалал үүсгэж цаг хугацаа алдахгүй байх боломжоор хангах зорилгоор шинэ журам гаргажээ. Тодруулбал автомашины улсын дугаарын сүүлийн оронгоос хамаарч татвараа төлөх шинэчилсэн журмыг баталсан юм.

Үүнд, жолооч таны автомашины улсын дугаар
  • 1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард
  • 2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард
  • 3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард
  • 4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард
  • 5,0 тоогоор төгссөн бол тавдугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлнө гэсэн үг юм.
Өөрөөр хэлбэл жолооч таны автомашины улсын дугаар 5,0 тоогоор төгссөн бол энэ сард автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлнө гэсэн үг юм. Энэ жилийн авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах нэг цэгийн үйлчилгээ 16 байршилд, амралтын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллаж байгаа аж. Татвар төлөх хугацаа дуусахад ердөө хоёр хоног үлдээд байна.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-29 00:47:39
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!