"Шударга ёс"-чууд шийдэх нь тодорхой болов
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Шийдлийн Засгийн газрын хувь заяаг УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг бүр тодруулбал эвслийн бүлгийн О.Баасанхүү, Г.Уянга, Б.Бат-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Д.ХАянхярваа, Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж, С.Бямбацогт гээд хөвөрч өгнө. Хамгийн гайхалтай нь эрх баригч гэгдэж байгаа АН-аас Ж.Батзандан, Н.Алтанхуяг, Х.Баттулга, М.Зоригт, Л.Эрдэнэчимэг бүр аягүйдвэл УИХ-ын дарга З.Энхболд ч Ч.Сайханбилэг сайдын эсрэг кноп дарж мэдэхээр байдал тун базаахгүй тийшээ эргэж байна.
 
Тэртэй тэргүй Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, БОНХАЖ- ын сайд Д.Оюунхорол нарыг УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд ирсэн олон тооны өргөдөл, санал гомдлын дагуу огцруулах асуудлыг тун удахгүй УИХ-ын даргад өргөн барих нь тодорхой болсон дээр нэмэгдэн гүйцэтгэх засаглалын тэргүүний Дубайд үзэглэсэн Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг нягтлан шалгахаар болоод байгаа нь асуудлыг гарцгүй болгож эхлэв. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хамгийн хурцаар тавьж байгаа УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өчигдөрхөн “Ч.Сайханбилэгийг огцруулах өргөдөлд одоогоор 17 гишүүн гарын үсэг зураад байна. Харзнаж байгаа гишүүн бол олон бий” гэж байсан. Товчхондоо хуулийн дагуу Шийдлийн Засгийн газрын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах 19 гишүүний нэр тодроход бараг л бэлэн болжээ гэсэн үг. Уг нь сая Дубайд нууцгайхан гарын үсэг зурах ёслолд оролцсон Ерөнхий сайд тун удахгүй АНУ-руу хөлгийн жолоо залж, бас л Монголын асуудлыг далайн чанадад ярилцахаар бэлтгэлээ базааж байгаа юмсан. Гэтэл Н.Алтанхуягаас Ерөнхий сайдын тамгыг хүлээж аваад ийнхүү  долоохон сарын дараа өөрөө асуудлаа  шийдүүлэх болчихдог юм байна.
 
Дубайгаас буцаж ирсэн даруйдаа Ерөнхий сайд маань “Монголчууд Оюутолгойгоос 54.9 хувийн ашиг хүртэнэ” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга асан, насаараа данс тооцоо, санхүүгийн асуудалтай зууралдсаар яваа УИХ-ын бие даагч гишүүн Ц.Даваасүрэн “Оюутолгой 2015 онд 3.9 их наядын борлуулалт хийхээс 320 тэрбумыг татварт тооцно. Арван хувь ч хүрэхгүй байна гэсэн үг. 1.8 тэрбумынхаа зээлийн хүүг төлөөд тооцоход 320 тэрбумынхаа талыг нь л төсөвт төлнө. 3.9 их наядын борлуулалт гэдэг бол бидний баталсан төсвийн 70 хувь нь. Товчхондоо Оюутолгойд төсвийн найман хувьтай тэнцэх
татвар ногдуулаад тавхан хувь нь төсөвт орж байгаа” гэж шал эсрэгээр тайлбарлаад байдаг.
 
Харин Оюутолгойг анхнаас нь эсэргүүцсэн С.Ганбаатар гишүүн “Оюутолгойгоос Монголчууд 70 жил татвар авч чадахгүй нөхцөл бүрдчихсэн” гэсэн. Тэгвэл яах аргагүй АН-ын гишүүн хэр нь өмнөх болон энэ Засгийн газрыг хамгийн их шүүмжилдэг, Ч.Сайханбилэгийг огцруулахаар гарын үсгээ зурчхаад байгаа 17 гишүүний нэг нь байх магадлалтай Ж.Батзандангийн хувьд “Дубайн гэрээ хулгайн гэрээ болсон. Оюутолгой дууссан” хэмээн өчигдрийн УИХ-ын чуулган дээр палхийтэл нь хэлчихсэн.
Хамгийн сонирхолтой нь УИХ дээр ирээд cap гаруй гацчихаад байгаа Тавантолгойн гэрээг нягтлах ажлын хэсэг дуртай дургүй ажилласан болж, цаг хожиж байгааг УИХ-ын даргын алсын бодолтой холбон тайлбарлаж эхлээд байгаа нь энэ Засгийн газрын хувь заяаг шийдэх асуудал ихээхэн өндөр авч эхлээд байгаагийн нотолгоо мөн.
 
Хэдийгээр төрийн гурван өндөрлөг байсхийгээд Нүхтэд цугларч, Тавантолгой, Оюутолгойн асуудлаар байр сууриа нэгтгэхээр чармайж байгаа ч тус бүрийнх нь ард байгаа аварга том амбиц тэдний хэврэгхэн нэгдлийг бяцалж дөнгөөд байна. УИХ- ын дарга З.Энхболд хэзээ, ямар гэнэтийн шийдвэр гаргахыг өөрөөс нь өөр хэн ч тааварлах боломжгүй. Тавантолгойн асуудлаар тэнгэр ниргэх шиг хилэнтэй үг хэлснээрээ тэр яг хөдлөхөд бэлэн болоод байсан дэлхийн хэмжээний том төслийг хоёр гараараа түлхэн зогсоож дөнгөсөн.
 
Тэгвэл одоо Ж.Батзандан шиг “Дубайн гэрээ хулгайн гэрээ болсон. Оюутолгой дууссан" хэмээн шазуур зуусхийн аятай цагийг хүлээж суухыг ч үгүйсгэж болохгүй. “Ерөнхийлөгчийн хүн” гэгддэг УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “З.Энхболд даргын хувьд толгой сайтай, маш ухаантай хүн. Гэхдээ хэтэрхий хатуу зангаасаа болоод намынхаа нэр хүндийг өсгөх хэмжээнд намаа авч явж чадахгүй байна уу гэж харж байна. Намын дарга хүн аливаад зөөлөн хандах ёстой. Амбицаа дотроо нуух ёстой” хэмээн ярилцлага өгсөн нь мэдээлэл сайтайн хувьд ямар нэгэн чимээ сонссон хүний үг шиг л санагдаад байгаа юм. “Дараагийн Ерөнхийлөгч” гэгддэг УИХ-ын дарга З.Энхболдын толгойд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн талаар ямар төлөвлөгөө зангирч явааг барин тавин хэлэх боломжгүй ч сүүлийн үед үүсээд байгаа нөхцөл байдлыг сайтар нягтлан тунгаавал тийм ч өөдрөг төсөөлөл буухгүй байгаа юм. Харин Ерөнхийлөгчийн хувьд “Ямар ч тохиолдолд Засгийн газрыг унагаад хожсон түүх байхгүй. Хуйвалдаанаар Ерөнхий сайдаа унагалаа гээд АН хожсон түүхгүй” гэдэг үгэн дээрээ зогсож байгаа болов уу. Болов уу гэсэн нь сүүлийн үед төрийн тэргүүндээ итгэхийн аргагүй янз бүрийн мэдээлэл бүх төрлийн мэдээллийн хэрэгслээр хангалттай цацагдаж, итгэх, үл итгэх тэнцвэрээ алдсан тул ерөнхийдөө байдлыг харзнахаас өөр сонголтгүй болж байгаа юм.
 
Ямартай ч О.Баасанхүү, Г.Уянга, С.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Ж.Батзандан нар Шийдлийн Засгийн газрын Еранхий сайд  Ч.Сайханбилэгийг огцруулах галт тэргэндээ нэгэнт сууцгаажээ. Харин тэр галт тэрэг хэдэн вагон чирэх, хаа хүрч зогсох, эсвэл зогсолтгүй дохиогоо хангинуулсаар, дугуйгаа чийхруулсаар уухилан зүтгэх байх эсэхийг ирэх өдрүүд Монголчуудад харуулах нь тодорхой болов.
 
Өглөөний сонин
Д.Түвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2015-05-29 04:31:11
    МАН, МАХН намууд улс орноо бодооч ээ. Оюутолгойг ургаш явуулах нь ард түмний эрх ашигт нийцэж байгаа юм биш үү. Одоо болич ээ.
    202.21.124.17
    Мэдэгдсэн Хариулах
  • Tor togtwoitoi bol tumen amaglan! 2015-05-29 04:31:02
    zasgaa unagaagaad hen hojih we, uls torchid l hojino Ard tumen hohirdoj jamtai yum shuu!!! Eronhii saidaa ajliig ni hiileg !
    122.201.26.170
    Мэдэгдсэн Хариулах
  • kk 2015-05-29 04:03:18
    ogtsoryyl
    122.135.138.146
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-05-29 02:52:24
    Нэртэйгээр нь Даваасүрэн, Ганбаатараа ерөнхий сайд болгооч. Сургууль цэцэрлэг эмнэлэг цалингаа тавьж чадахгүй, хөрөнгө оруулагчид гарчихаар яаж гоншигнохыг харя...
    169.132.18.1
    Мэдэгдсэн Хариулах
  • Эсрэгээр ойлго! 2015-05-29 01:53:25
    Хамгийн ардчилсан биш улс өөрийгөө "ардчилсан" гэж нэрлэдэг. Жишээ нь, БНАСАУ \хойд Солонгос\, урьд нь зүүн Герман БНАГУ гэж байсан даа! "Шударга ёс" бүлэ...
    153.156.40.53
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-05-29 00:40:35
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    49.0.200.130
    Мэдэгдсэн Хариулах