Орон сууцны дундах алга дарам газар хүүхдээ тоглуулах уу, машинаа байрлуулах уу
Манай орон зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойш хамгийн их өөрчлөгдсөн салбар бол авто техник, нийтийн тээврийн салбар юм. Гэсэн хэдий ч манай нийслэлд бусад улс оронд байдаг шиг автомашины стандарт хангасан нэгээхэн ч зогсоол байдаггүй.

Хотын хүн амын нягтаршил, төвлөрлөөс шалтгаалан нийтийн тээвэр, замын түгжрэл, осол аваар, автомашины зогсоолийн хомсдол эдгээрээс үүдэлтэй олон түмний бухимдал гээд тулгамдсан асуудлууд Улаанбаатар хотод нилээдгүй бий. Зам тээврийн системийн нэг чухал хэсэг бол автомашины зогсоол юм.

Социализмын үеийн төлөвлөлтөөр хоёр машин ч зөрөх боломжгүй нарийхан гудамжтай баригдсан Улаанбаатарт өдгөө машины зогсоол шиг хэрэгтэй юм үгүй болсон. Тэр нь байхгүй болохоор чирэгдэл, иргэдийн бухимдал өдрөөс өдөрт нэмэгдсээр. Арга ч үгүй биз дээ амьдралын түвшин сайжирч ард иргэдийн унах машины тоо өдрөөс өдөрт өссөөр байгааг юунд яаж ч буруутгах билээ.

Уг нь орчин үед тавигдаж буй шаардлагаар бол шинээр баригдаж буй барилгууд орон сууц, албан оффисоос авахуулаад аль нь ч тэр гадна, дотноо /барууны оронд бол дээр доороо/ автомашины зогсоолтой байх ёстой. Гэтэл ингэж баригдаж буй байшин барилга манайд ховор, машины  зогсоолтой баригдлаа ч тэр нь зөвхөн тухайн байгууллагад ажиллагсад болон сууцны эзэд, оршин суугчдад хамаарахаас бус ирж буцаж буй зочдод ёстой л шавар.

Угтаа тэр албан байгууллагаар орж гарч  ажил төрлөө хөөцөлдөж яваа, үйлчилгээний газар бол үйлчлүүлэгчиддээ зориулж юуны түрүүнд машины зогсоол баримаар.. Гэтэл манайд эсрэгээрээ өөрийг  нь зориод ирж буй иргэдийн машиныг ад шоо үзэж алга дарам газрын зайгаа арван мянгаар үнэлэх нь холгүй юм болно.

Өнгөрсөн жил хотын дарга Э.Бат-Үүл төрийн болон үйлчилгээний байгууллагуудын гаднах авто зогсоолын талбайн 80 хувиас доошгүйг үйлчлүүлэгчдийн автомашины зогсоол болгон ашиглах нөхцөл бүрдүүлэхийг холбогдох байгууллагуудад нь даалгаж байсан. Гэтэл  энэ шийдвэр ажил болсон нь одоохондоо нүдэнд харагдахгүй байна.

Шинээр баригдаж буй орон сууцны хорооллуудад доор нь байрлах 10 хэдхэн машины гараажнаас өөр автомашин  тавих газар байдаггүй нь бас л нэг асуудлал. Гэтэл айл болгон шахуу машинтай болсон энэ үед нөгөө олон арван машиныг нь багтаах зай талбай байхгүйгээс оршин суугчид хүүхдийн тоглоомын талбай болон  Зам дагуу нэгдүгээр эгнээнд байрлуулж бусад иргэдэд болон замын хөдөлгөөнд хүндрэл учруулсаар байгаа юм.

Уг нь барилга барих тогтсон стандарт гэж баймаар. Энэ бүгдийг хангасан тохиолдолд буюу иргэд оршин суугчдын амар тайван аюулгүй амьдрах бүх бололцоог хангасан эсэхийг шалгаж улсын комисс хүлээж авдаг байлтай. Гэтэл алга дарам давчуухан зайнд хүүхдийн тоглоомын талбай автомашины зогсоол хоёр ялгарахгүй шахам байхад хүлээж авдаг нь  хачирхалтай.

Өнөөдөр хүүхдийн эрх хаа сайгүй зөрчигдөж байгаа талаар амтай болгон л ярих юм. Орон сууцны дундах автомашины зогсоолийн асуудал дээр хүртэл хүүхдийн эрх зөрчигдөж байна. Орон сууцны дундах сөөм газарт автомашинаа байрлуулах уу хүүхдээ толуулах уу гэдэг нь хамгийн том асуудал болоод байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-05-29 19:39:43
    Xotiin dargaa baataraa!!! Xot toxijilt arai l dendej bn. Urgun yydam nytagtaa bj zaaval tuvd shambaaraldyylax shaardlaga bn yy!!! Gazriin erxee bitgii ug.
  • Zaluu 2015-05-29 13:50:38
    Bair bolgonii gadaa togloom nertei nud huursan yum baisan ni deeree heden bairnuudiin dund tsetserleg baisan ni deeruu
  • Иргэн 2015-05-29 10:22:31
    Тэнэгүүдээ. Байрны гадна машин явах,тавих нь БНбД-д таарахгүй байна. Гэтэл бүх хурган дарга нар, шинэ баячууд зөвхөн машин байх ёстояй гээд завхруулж байна. Одо...
  • Zaluu 2015-05-29 07:34:21
    Bair bolgonii gadaa huuhdiin togloom hiideg buruu bugdiig ni mashinii zogsool bolgood end tend hotiin ezemshliin goy tsetserleguud baiguul tend huuhdee togluul...
  • Хотын захиргаа, СБДүүрэг ажлаа хийгээчээ 2015-05-29 01:05:15
    СБД-ын 7-р хороо 11 -р хорооллын 7, 8, 9 р байрнуудын урд талд нэг ч мод байхгүй замбараагүй хашаа хайс нь ч уначихсан орцонд нь орохоор шээс үнэртсэн байдалтай...