Барилга дээрээс унасан хүмүүжигч нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байна
ШШГЕГ-ын харьяа Увс аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны баригдаж буй хоёр давхар конторын барилга дээр ажиллаж байсан хүмүүжигч барилгаас унаж бэртсэн тухай мэдээлэл гарсан. Тэгвэл үүнтэй холбоотойгоор ​ШШГЕГ-аас дараах тайлбарыг өглөө.

Осол болсон өдөр буюу тавдугаар сарын 25-ны өдөр тухайн барилга дээр ажил гүйцэтгэж байсан хүмүүжигчдийг ажилд гарахаас нь өмнө хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан зааварчилгаа өгч, хамгаалах малгай, бүс, бээлийгээр хангаж, гарын үсэг зуруулсан.
Гэтэл ажлын явцад хүмүүжигч Т нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг зөрчиж, өөрийн санамсар болгоомжгүй байдлаас тус өдрийн 11 цагт 55 минутад уг барилгаас унаж бэртсэн хэрэг гарсан.
Одоогоор хүмүүжигч Т-ийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд тус  аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байна гэлээ.
Г.Уянга
 Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Дорлигжав 2015-05-28 13:32:29
    Шоронд хүмүүждэг хүн бас байна аа. Ха ха, ёстой инээд хүрчихлээ.
  • tse 2015-05-28 09:43:35
    harin tiin beelii malgaai omsoj bai tegwel yu gj berteh w de kkkkkkkkkkkkkkkkk
  • sdf 2015-05-28 09:23:43
    malgai beeliigee umsuj baisan bol unduruus unahad yu gej bertehvv hahahaha manaihan neeree alii shvv