Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Гишүүд саналаа хэлсний дараа Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явууллаа.  Гишүүдийн 65 хувь нь дэмжсэнээр хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хуульзүйн  байнгын хороонд шилжүүллээ.

Харин одоо Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын  төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

УИХ-аас 2013 оны долдугаар сарын 5-ны өдөр Цагдаагийн албаны тухай хуулийг баталж, улмаар 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн. Уг хуулийг дагаж мөрдөх явцад практикт тулгарсан хүндрэл бэрхшээлийг арилгах, бодлогын өөрчлөлтийн улмаас зарим зохицуулалтыг өөрчлөн найруулах зэрэг шалтгаанаар энэхүү хуулийн төсөлд дараахь зохицуулалтыг шинээр тусгажээ.

Цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдлыг тусгай хуулиар зохицуулах бодлогод зарчмын өөрчлөлт гарсан тул цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдалтай холбоотой зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.