Сансар огторгуйн нууц нээгдлээ
Монгол Улсын Засгийн газраас Сансар судлал, планетари төв байгуулах шийдвэрийг 2009 онд гаргаж байжээ. Тэгвэл өнөөдрийн сэтгүүлчдийн зочилсон ордон бол “Сансар, од эрхсийн ордон” юм. Урьд өмнө сонсогдож байгаагүй энэ төрлийн шинжлэх ухаан судлагдахуунд чухал үүрэг гүйцэтгэх танин мэдэхүйн энэ ордонг Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр барьсан ажээ.

Олон улсын хүүхдийн баяраар нээлтээ хийсэн эл ордон нь “Сансар”, “Нар, сар” кино танхим, “Од эрхэс” гэсэн гурван танхимтай бөгөөд танхим бүр өөр өөрийн гэсэн онцлог содон бүтээлүүдтэй. Мөн танхим бүрт тайлбарлагчтай. Танхимуудаар орж нар, сар, гариг, оддын үүсэл, монгол хүн сансарт ниссэн тухай түүхэн үзүүлэн, сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн хөлөглөн сансарт хүрсэн “Союз-39” хөлгийн буугч аппарат, сансрын нисэгчийн хувцас хэрэглэл, сансрын хөлгүүдийн загвар зэрэгтэй танилцах бүрэн боломжтой.
 Энэ төрлийн ордон музей манай улсад урьд нь байгаагүй учир сансар огторгуйн нууцад нэвтрэх анхны ордон нь энэ болж байна.  

Ордонг үүсгэн байгуулагч нь ШУА-ын Одон орон геофизикийн төв, Монгол улс, ЗХУ-ын баатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа ажээ.

Энэхүү орднй талаар ШУА-ын Одон орон геофизикийн төвийн захирал С.Дэмбэрэл “ШУА-ын Одон орон геофизикийн төвөөс байгуулсан сансар, од эрхсийн ордон нь сансар судлал, одон орны шинжлэх ухааныг нийтэд таниулах, ялангуяа хүүхэд залуучуудад танин мэдүүлэх, орчлон ертөнц, од гаригийн талаар мэдлэгтэй болгох, шинжлэх ухаанч хүмүүжлийг олгох өндөр ач холбогдолтой“ гэлээ.

Үнэхээр ч тус ордны хамгийн дээд талын давхарт байрлах од эрхсийн танхим нь үнэхээр гайхалтай. Тэнд ороходхагас бөмбөрцгөн дэлгэцэн дээр од эрхсийг байршлаар нь үзүүлнэ. Яг л огторгуй өөрөө буугаад ирсэн мэдрэмжийг төрүүлнэ.
Харин  Японы эрдэмтэн Сакай Ёшихито планетарийн бэлэглэсэн “Минолта MS-8” тусгай багаж, тоног төхөөрөмж ихэд сонирхолтой санагдаж байлаа.

Дашрамд дуулгахад, шинээр байгуулагдсан энэхүү ордон Баянзүрх дүүрэг, тавдугаар хороо ШУА-ын долоодугаар байр буюу Одон орон геофизикийн судалгааны төвд байрлалтай гэдгийг дуулгая.
 


Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-11-05 15:21:19
    dotorhi muzei ni ikh goy yum bilee. Gadnaa tiim ch gelee dotroo goy yum bna lee
  • zochin 2016-04-07 09:31:10
    orj uzsen dotroh zohion baiguulalta ni uneheer goy yum bilee gadnaal gehees bish ene arai huuchin zurag bna
  • БАДРАН 2014-06-08 01:31:38
    Хүн төрлөхтөн сансрын нууцыг нээгээд сайнаа үзэхгүй гэдэг дээ Нууцласан зүйл тэр хэвээрээ л үлдэг таалагдахгүй байна
  • chuk 2014-06-05 04:39:55
    Muuhai ch bish umaa. Zagbar muutai l haragdaj bna. Dotorhi n sonirhol tatchihlaa.Neeree bairshil n todorhoi bish um.
  • tuya 2014-06-05 00:15:34
    Muzei ordon gehed yamar muuhai zagvartai um ve
  • **** 2014-06-04 15:26:14
    Жуковын ард хэлэх үү
  • zochin 2014-06-04 15:13:24
    Muuhai baishin be ayagvi bol neeh ikh munguur barisandaa
  • zochin 2014-06-04 07:12:10
    haana bga genee
  •  2014-06-04 06:19:13
    Bairsil ni oilgomjgui baina, bas tsagiin huvaari haihgui.
  • ха хаа хааа 2014-06-04 05:53:33
    яана даа сэтгүүлч нэртэй бууны нохой, захиалгын гар хөл, өөрийн толгойгүй үзэг барьсан толгойгүй хүмүүсээ рекетлэхээс өөр юм та бүхэнд байна уу? ядахдаа байршлыг нь бичиж болохгүй юу? ааа яааа яааа гуянга минь дээ