Монголбанк нэг долоо хоногтой ТБҮЦ арилжааллаа
Монголбанк нэг долоо хоногтой 102 тэрбум төгрөгийн Төв банкны үнэт цаас (ТБҮЦ)-ыг 13.0% жигнэсэн дундаж хүүгээр арилжааллаа. Ингэснээр өчигдрийн байдлаар нэг долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 1070.5 тэрбум төгрөг болжээ.

1 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ
Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм.

Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд банк хоорондын зах (БХЗ) дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг байна. Анх тогтмол хүүтэй, борлогдох хэмжээ нь хязгаарлалтгүй байсан энэүнэт цаасыг 2007 онд анх нэвтрүүлж, долоо хоног бүрийн Лхагва гаригт БХЗ дээр арилжаалах болсон нь банкуудын сонирхлыг ихэд татсан юм. Учир нь энэ төрлийн үнэт цаас нь банкуудад илүүдэл нөөцөө богино хугацаатай хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгосон юм. Уг бүтээгдэхүүн нэвтэрснээр банкуудын нөөцийн удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ.

Тус ТБҮЦ-ны арилжаа нь дараах 4 хэлбэрээр явагдах боломжтой. Үүнд:
·         Тогтмол хүүтэй, хэмжээ хязгаарлахгүй арилжаа,
·         Тогтмол хүүтэй, хэмжээ хязгаарласан арилжаа,
·         Тодорхой интервалд хүүгээр өрсөлдөх арилжаа,
·         Хүүгийн дээд хязгаартай, хэмжээ хязгаарлахгүй арилжаа.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.