Өвөрхангай аймагт тарваган тахлын өвчлөлөөс сэргийлэх чиглэлээр үзүүлэх сургуулилт болж байна

Аялал жуулчлал, амралт сувиллын улирал угтаж төвийн бүсийн хэмжээнд зоонозын өвчлөлөөс, түүний дотор байгалийн голомтот таргаван тахлын өвчлөлөөс сэргийлэх чиглэлээр үзүүлэх сургууль Өвөрхангай аймагт зохион байгуулж байна. 

Энэ удаагийн үзүүлэх сургуулилтад Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба болон яамны газар хэлтсийн дарга нар, төвийн болон зүүн бүс Өвөрхангай, Архангай, Баянхонгор Сэлэнгэ, Хөвсгөл аймгууд болон Багануур дүүргийн Зоонзын төв, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын хэлтэс, БОЭТ, Эрүүл мэндийн газар, Мал эмнэлэг зэрэг байгууллагууд оролцож байна.

Үзүүлэх сургуулилтын цагийн байдлын тухайд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд хүний тарваган тахлын тохиолдол гарч нэг хүн нас барж нэг хүний бие муу байгаа. Энэ үед эрүүл мэндийн салбарынхан зоонозынхон онцгой байдал мал эмнэлгийнхэн хэрхэн арга хэмжээ авах урьдчилан сэргийлэх үзүүлэх сургуулилт хийж байна.

Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.