“Luxury Brand Model Awards”2015 –д манай загвар өмсөгчид амжилттай оролцжээ
“Luxury Brand Model Awards”- 2015  тэмцээн энэ жил БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдаж хаалтын үйл ажиллагаа өчигдөр боллоо. Уг тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг моделиуд хүрэлцэн ирж оролцжээ. Харин манай улсаас Монгол модел агентлагийн гурван загвар өмсөгч  эх орноо төлөөлөн оролцсон байна. Тэд тэмцээнд тун амжилттай оролцсон бөгөөд загвар өмсөгч Д.Энхсүрэн Солонгос улсын томоохон брэндийн нүүр царайгаар шалгарчээ. 

Загвар өмсөгчдийг "Miss mongolia tourism association" тэмцээнд оролцуулсан байна. Тус холбоо “Luxury Brand Model Awards”2015 тэмцээнд манай талаас хамтран ажиллажээ.

Энэхүү “Luxury Brand Model Awards” нь  тухайн улс орнуудын томоохон брендүүдийг сурталчлах зорилготой  бөгөөд уг тэмцээнд манай үндэсний томоохон брендүүд ч оролцох боломжтой гэдгийг салбарынхан онцолж байна.

Дашрамд дуулгахад Мяньмар улсын гоо бүсгүй Zun Than Sin "Luxury Brand Model Awards 2015" тэмцээний топ модель болжээ.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.