Лениний музейн өмчлөлтэй холбоотой шүүх хурал дахиад л хойшиллоо
Лениний музейн барилгыг барьцаанаас чөлөөлүүлэх шүүх хурал гурав дахь удаагаа хойшлов. Тов ёсоор өчигдөр /05.27/ 16.30 цагт Иргэний хэргийн нэгдүгээр шүүх дээр эхэлсэн ч МАН-ын хүсэлтээр ийнхүү хойшилжээ.

Шүүх хуралд гуравдагч этгээд н.Алтангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүрэлцэн ирсэн байсан ч МАН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчид намын ажлаар хөдөө орон нутагт томилолтоор ажиллах болсон тухайгаа дурьдсан бичиг, нотлох баримтыг ирүүлсэн юм байна. Тиймээс хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч ирэх 07 сарын 08-ны өдрийг хүртэл шүүх хурлыг хойшлуулах шийдвэрийг гаргасан байна. Мөн шүүх хурлыг дахин хойшлуулахгүй гэдгийг холбогдогч, нэхмэжлэгч талуудад анхааруулжээ. 
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ном 2015-05-28 05:46:29
    Номын сан зарна 95705545 , Дээр үеийн ховор хуучин номнууд болон Монголын дэлхийн сонгодог романуудаас бүрдсэн номын сан,