Монгол -Америкийн Батлан хамгаалах яамд хоорондын зөвлөлдөх уулзалт боллоо

Монгол Улс болон АНУ-ын Батлан хамгаалах яамд хоорондын 12 дахь удаагийн Зөвлөлдөх уулзалтыг энэ сард Вашингтон хотноо зохион байгуулагдлаа.

Зөвлөлдөх уулзалтад Монголын талаас Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Б.Алтангэрэл, Батлан хамгаалах яамны ГХАГ-ын дарга хурандаа Д.Ариунболд, ЗХЖШ-ын дэд дарга,  хошууч генерал Б.Баярмагнай тэргүүтэй төлөөлөгч нар оролцлоо. Харин Америкийн  талаас АНУ-ын Батлан хамгаалах яамны Ази-Номхон далайн аюулгүй байдал эрхэлсэн Туслах,  НБД-ын тэргүүн орлогч К.Магсамен, Афганистан, Пакистаны асуудал эрхэлсэн Туслах НБД-ын тэргүүн орлогч Ж.Роял, Зүүн Азийн асуудал хариуцсан Туслах НБД-ын орлогчийн үүрэг гүйцэтгэгч С.Аберкромбие нарын албаныхан байлцлаа.

АНУ-ын БХЯ-ны Ази-Номхон далайн аюулгүй байдал эрхэлсэн Туслах НБД-ын тэргүүн орлогч К.Магсамен уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Монгол-Америкийн батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тус тус илэрхийлээд, энэ удаагийн Зөвлөлдөх уулзалтаар хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдэд дүгнэлт өгөх, цаашид хийх ажлаа төлөвлөх, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд шаардлагатай мэдээлэл харилцан солилцох, түүний чиг хандлагыг тодорхойлно гэв.

Мөн энэ үеэр АНУ-ын БХЯ-ны Афганистан, Пакистаны асуудал эрхэлсэн Туслах НБД-ын тэргүүн орлогч Ж.Роял АНУ-аас Афганистаны сэргээн босголтын асуудлаар баримталж буй бодлого, тус улс дахь Эвслийн ажиллагааны төлөвлөлттэй холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн байна. Уулзалт Монгол -Америкийн батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа, түүний хүрээнд хэрэгжиж байгаа хамтарсан төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн явц байдалд дүгнэлт өгч, цаашдын хамтын ажиллагааны тодорхой тохиролцоонд хүрснээр өндөрлөв.
 

Ами
Olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ном 2015-05-28 05:14:16
    Номын сан зарна 95705545 , Дээр үеийн ховор хуучин 20 30 40-д оны хэвлэл сэтгүүл, Монголын болон дэлхийн сонгодог романуудаас бүрдсэн номын сан зарна,