“Зорчигч тээврийн нэгтгэл” компанийнхан ажил хаялт зарлаад гурав хонож байна. Тус компанийн үйлдвэрчний эвлэлээс ажилчдын цалинг нэмэгдүүлэх шаардлага тавьж буй. Тэд жолооч, кондукторууд маш бага цалин авдаг. Өөрөөр хэлбэл 350-450 мянган төгрөгийн цалинг нэг сард авдаг нь амьдралд хүрэлцэхгүй байна гэсэн юм. Тэгвэл жолооч кондукторууд ийм бага цалин авдаггүй гэж “Зорчигч тээврийн нэгтгэл” компанийн ажилчдын төлөөлөл өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.
Жолооч кондукторууд 700 мянгаас нэг сая төгрөгийн цалинг гар дээрээ авдаг гэнэ. Тиймээс үйлдвэрчний эвлэлийн зүгээс шаардаж буй үндэслэл болоод, ажил хаялтыг эсэргүүцсэн байр суурьтай байгаагаа тэд мэдэгдлээ. “Зорчигч тээврийн нэгтгэл” компанийн 700 гаруй ажилчдын нэг хэсэг нь л цалингаа нэмэгдүүлнэ хэмээн ажил хаялт зарлахыг дэмжсэн бол тэдний зарим нь ажил хаялтыг эсэргүүцсэн байна. Гэвч эдгээр ажилчдыг үйлдвэрчний эвлэлээс нь дарамталж албан хүчээр ажил хаялтад оролцуулж байгаа аж.
Тэд хэвлэлийн хурлын үеэр “Зорчигч тээврийн нэгтгэл” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын жолооч, кондукторууд ажил хаялтад оролцохгүй гэдгээ мэдэгдсээр байтал бидний хөдөлмөрлөх эрхийг хязгаарлаж, ажилд гаргахгүй дарамт учруулж байна.
Ажил хаялтад оролцох эсэх нь тухайн ажилтны өөрийн эрхийн асуудал бөгөөд ажил хаялтад оролцохгүй гэдгээ байгууллагын захиргаанд мэдэгдэж, гарын үсгээр баталгаажуулсаар байтал өглөө ажилдаа гарах гэсэн автобуснуудыг Үйлдвэрчний эвлэлийн зүгээс зам хааж, дугуйн доор нь орж хэвтэх, хэл амаар доромжпох зэрэг үйлдлээр дарамтлан ажил хаялтад хүчээр оролцуулж байна. Захиргааны зүгээс ажлаа хийх гэсэн ажилчдыг ажиллах нөхцлөөр нь хангаж өгөх үүрэгтэй. Гэтэл байгууллагын захиргаа, цагдаагийнхан нийлээд ч биднийг ажилд гаргаж чадахгүй байна.
Удаа дараагийн ажил хаялтыг үйлдвэрчний эвлэлийн хэсэг нөхөд зохион байгуулж, цөөн хүний эрх ашгаас болж дийлэнх ажилчид цалин хөлс, нэр хүндээрээ хохирч үлддэг. Ажилчдыг хоёр талцуулж, хагаралдуулж байгаа тэдний увайгүй үйлдэл хэрээс хэтэрлээ. Одоо автобусны жолооч кондуктор гэхээр ямар ч нэр хүндгүй, гудамжны жагсагчид болж хувирлаа. Хэн нэгэн хувийн баазад ажиллаагүй, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байдгийн хувьд бид нэг зорчигч байсан ч эцсийн буудалд нь хүргэж үйлчилсээр ирсэн. Ингэж ажилласныхаа цалин хөлсийг ч цаг тухайд нь авсаар өдийг хүрсэн.
Дарамтанд орж ажилд гарч чадаагүй эдгээр өдрүүдийн цалинг бидэнд хэн нехөж олгох, бааз байгууллагын болоод жолооч кондукторуудын нэр хүндийг хэзээ хэн хэрхэн сэргээх гэж байгаа талаар үйлдвэрчний эвлэлээс дорвитой хариулт өгөхийг шаардаж байгааг сэтгүүлчид та бүхнээр дамжуулан илэрхийлж байна” гэлээ.

Б.Сансар
olloo.mn
olloo.mn